Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлийн замналд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал,
 

  • Шадивлангийн авто замын засвар, шинэчлэлтийн ажил бүрэн дууссан тул Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” чиглэлийн замналыг 2.1 км,
  • Зуны улирал эхэлж иргэдийн зуслангийн чиглэлд зорчих эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулж нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх  зорилгоор Ч:7 “Нисэх- Төв номын сан-7 буудал” чиглэлийн замналыг “Зунжин худалдааны төв” хүртэл 4.1 км тус тус сунгаж, чиглэлийн замналд өөрчлөлт оруулсан байна.

Дээрх чиглэлүүдэд орсон өөрчлөлтийг өнөөдрөөс эхлүүлж байна.

Ч:22 “ШАДИВЛАН-БӨМБӨГӨР-ЧИНГИС СООСЭ-ДАЛАНГИЙН ЗАМ

Үйлчлэх байгууллага: “Тэнүүн-Огоо” ХХК

Ажлын өдөр: Хүлээгдлийн хугацаа 9 минут, 18 автобус үйлчилнэ.

Амралтын өдөр:Хүлээгдлийн хугацаа 14 минут, 12 автобус үйлчилнэ.

Ч:7НИСЭХ-ТӨВ НОМЫН САН-7 БУУДАЛ-ЗУНЖИН чиглэлд

Үйлчлэх байгууллага: “Авто терминал трейд” ХХК

Ажлын өдөр: Хүлээгдлийн хугацаа 8 минут, 23 автобус үйлчилнэ.

Амралтын өдөр: Хүлээгдлийн хугацаа 11 минут, 16 автобус үйлчилнэ” гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.






 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hhho 2017-06-05 15:21:39
    hailaastiin avtobusiig zuun ailaar yvuulahaa boliochee hamag tsag garzdaadzuger l 4 delguur hunsnii negeer yvuulaacgh
    66.181.160.54
    Мэдэгдсэн Хариулах