Орон сууц, гэр хорооллын замд хурд хэтрүүлвэл эрх хасна

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Тээврийн хэрэгслийн хурдыг хорооллын доторх замд цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр явна” хэмээн  заасан байдаг. Сүүлийн үед орон сууц болон гэр хорооллын доторх замд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлсний улмаас байрныхаа гадаа тоглож байгаа хүүхдүүд, явган зорчигчдыг мөргөж гэмтээх явдал нэмэгдэж байгаа талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Мөн дээрх тохиолдолд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу “Жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн буюу хороолол доторх замд 30 км/цагийн хурдтай зорчсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

Мөн тавиас дээш хувиар хэтрүүлсэн буюу 40 км/цаг  түүнээс дээш хурдтай зорчсон нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулах” торгохыг анхаарууллаа.  

Тиймээс хороолол доторх замын аюулгүй байдлыг хангах дараах зөвлөгөөг Замын цагдаагийн албанаас хүргэж байна.

  • Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах,
  • Автомашин ойртон ирж байгаа тохиолдолд гараас нь хөтлөх буюу тэврэх
  • Автозамтай ойролцоо бага насны хүүхдийг толуулахгүй байх,
  • Автомашины ард тоглож байгаа хүүхэд таны арын толинд сайн харагдахгүй учир хөдөлгөөн эхлэхээс өмнө аюулгүй байдлыг хангаж эргэн тойрныг сайтар нягталсны дараа хөдлөх,
  • Машинаа хөдөлгөхдөө ямар нэгэн анхаарал сарниулах үйлдэл хийхгүй байх. /Тухайлбал: Гараараа даллах, утсаар ярих, яарч сандрах гэх мэт/
  • Бага насны хүүхдүүд сониуч зантай хурдан хөдөлгөөнтэй байдаг учраас зогсож буй машины урд, ардаас гэнэт гүйж гарч ирэх аюултай тул хөдөлгөөний хурдыг зөв тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бензиндээ гороодог гаруудад 2017-06-05 11:32:10
    2,3-р эгнээ эзэлчээд эвдэрхий ч юм уу эсвэл бензиндээ "улам" гороогоод ч юм уу утсаар яриад түгжрээ үүсгээд явдаггүй гарууд бас бнаа эднийг яах вэ
    202.9.42.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-06-05 05:25:10
    Тухайн орондоо шаардлага хангахгүй шахам болсон машин унаад нэг их давхисан хүмүүс үхэх л гэж яараагүй бол бидэнд яарах ажилтайсан билүү
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2017-06-05 13:14:29
      Ха ха ха. Яг үнэн. Хором бүрийг ашиглаж бүтээмжтэй байдаг ч юм шиг ккк.
      182.160.5.212
      Мэдэгдсэн Хариулах