“Реал Мадрид” Аваргуудын лигт дараалан түрүүлж, түүхэн амжилтын эзэн боллоо

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Аваргуудын лиг”-ийн гайхалтай нэгэн улирал дууслаа. Өнгөрсөн бямба гарагийн шөнө Уэльсийн “Кардиф” цэнгэлдэх хүрээлэнд Испанийн эзэн хааны Реал Мадрид клуб Италийн Ювентус “Аваргуудын лиг”-ийн дэлдэн чихтийг өргөхийн төлөө тоглолоо. Реал мадридын хувьд хоёр жил дараалан дэлдэн чихтийг өргөж, түүхэн амжилтын эзэд болохын төлөө талбайд гарсан бол Ювентус алдарт хаалгачаа зодог тайлахын өмнө аваргуудын лигийн цомыг өргүүлэхийг хүссэн. Гэвч тус тоглолт 4:1-ийн харьцаатай эзэн хааны багийн ялалтаар өндөрлөсөн.

Тоглолтын 20 дахь минутад дэлхийн шилдэг хөлбөмбөгяин К.Роналдо тооны харьцааг нээсэн. Харин 27 дахь минутад Манжукич унаж татаж, гоолдсоноор тоог тэнцүүлсэн. Эхний үе ийнхүү тэнцээгээр өндөрлөсөн юм. Харин хоёрдугаар үед “Реал Мадрид” жинхэнэ утгаараа илүүрхэж, 61 дэх минутад Каземиро 16-гийн гаднаас цөм цохиж, гоолдсон бол энэ гоолоос ердөө гуравхан минутын дараа буюу 64 дэх минутад К.Роналдо гоолдож, Аваргуудын лигт энэ улиралд 12 гоолтой болсноор мэргэн буучаар шалгарах нь тодорхой болсон. Улмаар 90 дэх минутад Асенсио тоглолтын эцсийн цэгийг тавьж, “Реал” 12 дахь удаагаа Аваргуудын лигийн цомыг хүртэж чадлаа. Тэд З.Зиданы удирдлага дор “Аваргуудын лиг” нэртэй болсоноос хойш энэ тэмцээнд ямар ч баг дараалан түрүүлж байгаагүй гэх үзүүлэлтийг эвдэж чадлаа.

Мөн шигшээ тоглолтод хоёр гоол оруулсан Кристиано Роналдо аваргуудын лигийн түүхэнд 105 дахь гоолоо орууллаа. Тэрбээр Аваргуудын лигийн таван улирал дараалан мэргэн бууч болсон бөгөөд энэ тэмцээний гурван финалд бүгдэд нь гоол оруулсан анхны тоглогч болж, Аваргуудын лигт дөрөв дэх удаагаа түрүүллээ.

Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.