Тусгай сургуулийн сурагчид дарамт шахалтаас болж дахин хичээл хаялт зарлав
Өнгөрөгч гуравдугаар сард Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн ахлах ангийн сурагчид хичээл хаялт зарлаж байсан билээ. Тэгвэл энэ удаад тус сургуулийн хажууд байрладаг 116-р тусгай сургуулийн сурагчид хичээл хаялт зарлалаа. Хичээлийн жилийн амралт эхлэх гэж байгаа энэ үед сурагчид ийнхүү хичээл хаялт зарлах болсон нь багш нарынх нь дарамт шахалттай холбоотой гэнэ. Сурагчид хичээл амарч, улсын шалгалт эхэлсэн энэ өдрүүдэд багш нар нь элдэв төрлийн дарамт шахалт үзүүлж, сурагчдын дүнгээр боож байгаа аж. Тус сургуулийн сурагчид өнгөрөгч сарын 10-ны өдөр хичээл хаялт зарлаж байсан билээ.

Тэд сургуулийнх нь захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй зэрэг шалтгаанаар хичээл хаялт зарлаж байсан. Энэ үеэр тус сургуулийн 10 дугаар ангийн сурагч А.Сайханцэцэг “Өнөөдөр ахлах, дунд ангийн шилдэг сурагчид хичээл хаялт зарлалаа. Шалтгаан нь багш болон захирал удирдлага хүүхдүүдийнхээ үзэл бодлыг сонсдоггүй. Хүүхдүүдээ харааныхаа хэрээр сэтгэдэг гэж доромжилсон. Хүүхдүүдийг сүрдүүлсэн. Бид жилийн өмнөөс сургуулийн захиргаанд шаардлага хүсэлт илэрхийлсэн боловч тэр бүгдийг биелүүлээгүй. Тухайлбал сурагчид сургуулийнхаа мэдээлэл зүйн багшийг чадваржуулах хүсэлтийг тавьсан. Мэдээлэл зүйн багш 0 хараатай хүүхдүүдтэй ажиллаж чадахгүй, тусгай программ дээр ажиллаж мэдэхгүй байна. Мөн манай сургуулийн англи хэлний багш сургууль гэдэг үгийг буруу хэлээд л явж байна. Бид ийм ур чадвартай багш нараар хичээл заалгах хүсэлгүй байгаагаа илэрхийлж, багш нарынхаа ур чадварыг сайжруулах хүсэлтийг БСШУСЯ болон Хараагүйчүүдийн үндэсний холбоонд явуулсан. Тодорхой хариу ирээгүй тул бид өнөөдөр хэний ч шахалтаар биш өөрсдийн хүсэлтээр хичээл хаялтыг зарлаж байна” хэмээн ярьж байсан билээ.

Тэгвэл сурагчдын хичээл хаялт өнөөг хэр нь үр дүнд хүрэлгүй, ийнхүү дахин хичээл хаялт зарлахад хүрчээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kh 2017-06-05 21:38:32
    Saidiig ni ogtsruulsan, gehdee l shinechlel ene salbart hiih heregtei
    27.123.214.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-06-05 13:31:17
    Тусгай гэлтгүй боловсрол уналтанд ороод удаж байна. Энэ МАНАН гийн улс төрийн янхнууд очдог улс төрийн албан тушаал биш байлтай. Нам дагаад удирдлага солигдсоор...
    202.21.106.118
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-06-05 06:11:47
    Тусгай сургуулиудыг нэг ултай шалгаач. Бугшсан зөрчил дутагдал байдаг юм бишүү. Тэр багш нарынх нь ур чадвар дутмаг бол шууд хал. Чаддаг багш нарыг ажиллуул
    66.181.183.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-06-05 05:21:34
    Юун та нарын сургалт бүү хэл эрүүл саруул хүүхдийн сургалт сурсаны дараах ач холбогдол бүдэг байнаа
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • АРЫН ХААЛГАНЫ ТҮШМЭДҮҮДИЙГ ХӨӨ 2017-06-05 03:35:46
    ЭНЭ ЯАМЫГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ
    202.72.245.198
    Мэдэгдсэн Хариулах