Хөвсгөлийн 3068 хүний халамжийн нэмэгдэл хаачив

Монгол Улсад халамжийн үйлчилгээ авдаг олон мянган иргэн бий. Хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, асрагчаа алдсан, эмзэг бүлгийн гээд дотроо олон төрөл. Тэдний олонхид нь төрөөс олгож буй тусламж, үйлчилгээ амьдралынх нь гол эх үүсвэр гэдэгтэй маргаж болохгүй. Гэтэл эдгээр эмзэг бүлгийн иргэд төрөөс олгож буй халамжийн үйлчилгээг бүрэн авч чаддаггүй зөрчил зарим аймагт байдаг юм байна. Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Хөвсгөл аймгийн салбар төвийнхөнЗууны мэдээсонинд хандлаа. Тэд өмнөх Засгийн газрын үед Хөвсгөл аймгийн эмзэг бүлгийн иргэд халамжийн үйлчилгээг дутуу авдаг, халамж хүртэх ёсгүй иргэд хүртдэг зэрэг олон зөрчлийг холбогдох хяналтын байгууллагууд илрүүлсэн баримтыг үндэслэл болгосон байв.


ХАЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛСЭН 53 ДУГААР ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ

 

Засгийн газрын 2015 оны 53 дугаар тогтоолоор нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2015 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн сард 126500 төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 58000 төгрөгөөр тог­тоос­ныг тухайн үеийн Хүн амын хөгжил, нийг­мийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгаж бай­лаа. Нэг ёсондоо халам­жийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлсэн билээ. Тэгвэл Засгийн газрын 53 дугаар тогтоол хугацаандаа хэрэгжээгүй болохыг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2016 оны зургадугаар сард хий­сэн шалгалтын үеэр илрүүлжээ. Тод­руул­бал, Хөвсгөл айм­гийн Нийгмийн ха­ламж үйлчилгээний хэлтсийнхэн Засгийн газрын тогтоол батлагд­санаас хойш 3068 иргэнд олгогдох ёстой нэмэгдэл 27033050 төгрөгийг нэг жил буюу таван сарын хуга­цаа­гаар олгоо­гүй ажээ. Зөвхөн аудитын дүгнэлтээр ч бус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ийм зөрчлийг илрүүлсэн гэж байна. Мөрөн суманд гэхэд нэг жил найман сарын хугацаагаар халамжийн тэтгэвэр 89 хүний 1023500 төгрөг, халамжийн тэтгэмж 133 хүний 686400 төгрөгийн нэмэгдлийг олгоогүй болохыг тогтоожээ. Хүртэх ёстой эзэд нь энэхүү мөнгөө авсан уу, авч чадаагүй бол хэний халаасанд оров?


НАС БАРСАН ИРГЭДИЙН НЭРЭЭР МӨНГӨ АВДАГ УУ?


Түүнчлэн эмзэг бүлгийн иргэд бэлэн мөнгөний халамжаас гадна хөнгөлөлттэй, үнэ төлбөргүй авдаг эд зүйл, ахуйн хэрэглээ ч байдаг. Тус аймагт 2015-2016 оны хооронд 19 сумын 1141 иргэн харааны шил, контакт линз хийлгэжээ. Энэ үйлчилгээг Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга асан Д.ДуламжавСэрмэггэх компанитай гэрээ байгуулж, эмзэг бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байна. Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар дээрх 1141 иргэн үйлчилгээ авсан талаарх баримтжуулсан гарын үсэг зураагүй, зөвхөнСэрмэгком­па­нийн захирал Н.Нямдоржийн гарын үсэгтэйгээр сум­дын ахмад настан, хөгж­лийн бэрхшээлтэй ир­гэдийн нэрсийн жаг­саалт, нэхэмжлэлээр сан­хүү­жилтийг шилжүүлжээ. Гэтэл эдгээрээс 27 ахмад настан, хөгжлийн бэрх­шээлтэй иргэнд харааны шил болон линзийг аваагүй, Галт сумын 14 иргэнд линз хийгээгүй, зөвхөн харааны шил хийсэн, зарим хүний хараанд таарахгүй шил олгосон, бүрэн хараагүй хүнд ч шил олгосон зэрэг нь тогтоогдсон байна. Гэтэл харааны шил, линз­ний төлбөр тооцоог тэдэнд хүргэсэн болгож компани санхүүжилтээ авчихсан байгааг юу гэж ойлгох вэ.

Үүнээс гадна жирэм­сэн болон хөхүүл нярай хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж, түлшний хөн­гө­лөлт, асаргааны тэт­гэм­­жүүд байгаа онох­гүйгээр олгогдсон зөрч­лийг ч мэргэжлийн бай­гуул­лагаас тогтоожээ. Ту­хайл­бал, жилд нэг удаа олгогдох хуультай түлш­­ний хөнгөлөлтийг хоёр удаа авсан иргэдийн тоо ч тус аймагт олноор гар­чээ. Түлшний хөн­гө­лөлтөөс гадна орон сууц­ны хөнгөлөлтийг ч давхардуулж олгосон зөрчлийг хяналтын бай­гууллага нэрлэсэн байна. Ялангуяа асар­гаа­ны тэтгэмжийг хууль бусаар авдаг хүн олон байгаа бөгөөд энэ төрлийн зөрчлийг сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн дарга ч өөрөө гаргажээ. Халамжийн тэт­гэвэр тогтоолын сунгалт хийгдээгүй, сар бүр олгохгүйгээс нөхөн олгосон нь тухайн сард хоёр удаа олгогдсоноор бичигддэг. Нас барсан иргэдийн нэрээр мөн­гө идсэн зөрчил халам­жийнх­ны дунд гарч цагдаа, шүүхдээ тулсан тохиолдол бий. Тэгвэл Хөвсгөл аймагт ч ийм тохиолдол бай­даг бололтой. Айм­гийн Санхүүгийн хяналт, аудитын ал­ба­­ны шалгалтын яв­цад нас барсан иргэ­дийн гэрчилгээг ар­хивт шилжүүлдэггүй то­хиолдол олон гарчээ. Халамжийн ажилтнууд нас барсан иргэдийн нэрсийг архиваас хасах­гүй­гээр ха­лам­жийн тэт­гэвэр, тэтгэмжийг нь үргэлж­лүүлэн авсан тохиолдол байгааг дээр дурдсан. Хүүхдийн төрсний гэр­чил­гээ, хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тодор­хой­лолтгүйгээр 64 хүнд тэтгэмж олгосон нь бас л эргэлзээтэй болохыг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэс­ний холбооны Хөвсгөл аймгийн салбар төвийн тэргүүн С.Отгонцагаан онцолж байлаа.
 

С.Отгонцагаан: ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭД МАШ ОЛНООР ХОХИРЧ БАЙНА

 

Төрөөс олгож байгаа ха­ламжийн мөнгө, түү­нийг орлуулсан бүтээг­дэ­хүүнийг эздэд нь хүр­гээ­гүй, хугацаа хожимдуулсан зөрчил өнгөрсөн Засгийн үед буюу 2012-2016 онд гаарсан болохыг ч тэрээр хэлж байна. Зөвхөн энэ төрлийн зөрчлөөр зог­сохгүй Нийгмийн халамж үйлчилгээний албаны зөрчил гаргасан хүмүүс хариуцлага хүлээдэггүй, төрийн албыг садан төр­лийн холбоотой хүмүү­сээр өргөжүүлсэн тухай ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл онцлон дурдаж байсан юм. Үүний гороор ашиг сонирхлын зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгжээр ажил, үйлчилгээг гүйцэт­гүүлэх гэрээ байгуулсан болохыг ч ярьж байв. Тэд энэ төрлийн зөрчлийг илрүүлж, холбогдох хү­мүүст шаардлага тавихад хүлээж авдаггүй гэж байна. Энэ тухай тус төрийн бус байгууллагын тэргүүн С.Отгонцагаан “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн сумдын Амь­жир­гааг дэмжих зөв­лөлийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханга, зөвлөлийн гишүү­дийг сургахыг заасан байдаг. Гэтэл энэхүү үйл ажил­лагааг сумдад алдагд­санаар учраа олохгүй яваа эмзэг бүлгийн иргэдийг хүртэх ёстой халамж үйлчилгээнээс хасдаг, олон дахин явуулж хохироодог, доромжилдог явдал 2012-2016 онд гаар­сан. Энэ дутагдлаа ал­ба­ныхан компьютерийн прог­рамм руу чихдэг. Ер нь Мөрөн сумын Амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэл­дэхүүнийг эргэн харж чадавх­­жуулах шаард­лага­тай. Энэ мэтчилэн маш олон зөрчил Хөвсгөл айм­гийн нийгмийн ха­ламж үйл­чил­гээний сал­барт байна. Үүнээс болж эмзэг бүлгийг иргэд маш олноор хохирч бай­гаа нь харамсалтай. Үүнийг салбарын сайд Н.Номтойбаяр анхаа­рал­даа авч шийдвэрлэж өгнө гэ­дэгт найдаж байна” гэлээ.

“Зууны мэдээ” сонин
Б.Заяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-06-05 04:00:09
    Нийгмийн даатгалын байгууллага хувийн Компанийс долоон дор хууль тогтоол шийдвэр хэрэглэдэггйү, ЮМ Л бол манай Ерөнхий газрын даргын тушаалаар гэдгийн ГАЙ
    202.21.118.174
    Мэдэгдсэн Хариулах