В.Путинд заналхийлж байсан чечень эр буудуулжээ

Украины зүүн этгээдэд Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчидтай тулалдаж буй Киевийн армийн командлагч, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины амь насанд халдахаар төлөвлөсөн гэх хэрэгт сэжиглэгдэн өмнө нь хоригдож байсан чечень эр үл таних этгээдэд буудуулжээ. Эдүгээ 36 настай Адам Асмаев эхнэр Амина Акуевагийн хамтаар Францын “Le Monde” сонины сэтгүүлчид энэ сарын 1-нд ярилцлага өгөхөөр тохирчээ.

Улмаар тэд Украины нийслэл Киев хотын төвд өөрийгөө сэтгүүлч гэж нэрлэсэн залуутай уулзаж, машинд нь суух үед өнөөх эр гэнэт буу гарган, түүний чээжин тушаа газар руу нь буудсан байна. Энэ үед эхнэр нь гэмт хэрэгтэн рүү биедээ авч явсан буугаараа дөрвөн удаа хариу буудсан гэх мэдээлэл байна. Тэд хоёул хүнд шархдан эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь тогтворжиж байгаа аж. Цагдаа нар хэргийг шалгаж байна. Хэрэгтэн тухайн үед Александр Дакар гэх нэрээр Украины паспорт биедээ авч явж байжээ.
 

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хэхэхэ 2017-06-13 06:34:55
    Путлер үхтлээ айж дээ зайлуул хахаха
    202.5.196.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-06-12 12:16:31
    Одоо дээд боловсролтой сэтгүүлч гэхэд 10 үгнээс наад зах нь 3 алддаатай бичдэг тэдэнд өгүүлбэрийн найруулга гэж яриад ч хэрэггүй тэдний яриа бичлэг нь мессэж
    103.212.118.145
    Мэдэгдсэн Хариулах
  • сараачигч 2017-06-09 14:50:43
    найруулга гэж най алга
    202.9.42.198
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-06-05 03:57:01
    Хэрэгтэн гэж хэнийг нь хэлээд байнаа, буудсаныг уу, буудуулсаныг уу
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Мийгаа 2017-06-05 03:06:51
    Муу буудаж дээ
    49.0.216.116
    Мэдэгдсэн Хариулах