Улсын Онцгой комиссын ажиллах журмыг өөрчилжээ

Засгийн газрын өнгөрөгч мягмар гарагийн хуралдаанаар “Онцгой комиссын ажиллах журам”-д өөрчлөлт оруулсан.

Журамд тусгаснаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан, хурандаа, эсвэл түүнээс дээш цолтой албан хаагчийг томилох юм.

Мөн комиссын Ажлын алба орон тооны таван гишүүнтэй байх бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын орон тооны хязгаарт багтана гэж нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Гамшгийн голомтод ажиллах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээрт оролцож байгаа байгууллага, хуулийн этгээдийн ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Шуурхай бүлэг томилон ажиллуулах, аймаг, нийслэлийн Онцгой комисс нь гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгоход шаардагдах нэмэлт санхүүжилт хүсэхдээ тухайн онд баталсан Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын тайлан, санхүүгийн анхан шатны материалыг Улсын онцгой комисст ирүүлэх ёстойг нэмж тусгажээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.