Сагсан бөмбөгийн Гранпри тэмцээн болж байна

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Гранпри тэмцээн Монгол улсад анх удаа болж байна.

Монголын сагсан бөмбөгийн үндэсний холбоо, Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд 12 орны баг оролцож буй. Сүхбаатарын талбайд болж буй тус тэмцээнд Серб, Словени, Бразил, Испани, Голланд, Австрали, Япон, БНАСАУ, Франц, Чех, ОХУ-ын шилдэг багууд дээр зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас дөрвөн баг багтсан.  Өчигдөр тэмцээний хэсгийн тоглолт болсон бол өнөөдөр медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болж байна.

Тэмцээнийг дэлхийн 100 гаруй оронд шууд дамжуулж байгаа бөгөөд Сүхбаатарын талбайд өндөр хурдны интернетийг холбож, 468 хүний суудалтай талбайг засчээ.

Энэхүү тэмцээний эхний хоёр байрт шалгарсан багууд ирэх долдугаар сард болох Японы "FIBA 3x3 WORLD TOUR"-д өрсөлдөх эрхтэй болох юм.







Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.