Гадаадад байгаа Монгол иргэдийн саналын хуудсыг хүлээлгэн өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн саналын  хуудас хэвлэх ажил эхэллээ. Юуны өмнө гадаад улсад байгаа сонгогчдын саналыг энэ сарын 10-11-ний өдөр авах тул гадаадад байгаа иргэдээс авах саналын хуудсыг эхлэн  хэвлүүлж  дуусгалаа.

Саналын хуудсыг “Монгол үнэт цаас хэвлэл” ХХК  хэвлэж байгаа бөгөөд  хэвлүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага  хариуцаж, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага  хяналт тавьж ажиллав. Мөн хэвлүүлэх үйл ажиллагааг намуудын ажиглагчид байнга ажиглав.

Сонгуулийн саналын хуудасны загвар бэлтгэх, тоо гаргах, хэвлэх компанитай байгуулах гэрээг бэлэн болгох, саналын хуудсыг хэвлүүлэх, түүний явцад хяналт тавих, хүргүүлэх, хүлээлцэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг Гадаад улсад байгаа иргэдээс  сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисст саналын хуудсыг баталсан тоо ёсоор нь өнөөдөр хүлээлгэн өгөв.

Төв комисс баталсан хуваарийн дагуу саналын хуудсыг хүргэх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг бүсчилсэн тодорхой  10 чиглэлд явуулах юм.

Ийнхүү саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө 32 улс дахь нийт 45 салбар комисст хүргүүлсэн байхаар ажлыг зохион байгуулж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.