Маргаашаас дараах байршилд халуун ус хязгаарлана

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих шугамын жагсаалтыг гаргасан. Уг ажиллагаатай холбогдуулан халуун усыг тавдугаар сарын 15-ны өдрөөс хязгаарлаж эхлээд байна.

Энэ сард буюу зургадугаар сарын 5-13-ны хооронд Хар хорин зах, Эрин, Номин, Эрэл, Голден парк хорооллууд орчмоор халуун ус хязгаарлах юм байна. Дээрхи хороолол нь тус компанийн 1200 мм голчтой үндсэн шугамаас хангагддаг тул засвараар хийгдэх ажлын тоо хэмжээ их учраас 7-9 хоног засвар хийх аж.

Мөн энэ сарын 12-16-ны өдрүүдэд Нисэх, Буянт ухаа - 1, 2 дугаар хороолол, Дэвшил сангийн аж ахуй, Чингис хаан нисэх онгоцны буудал орчим, халуун ус хязгаарлах юм байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-06-05 03:59:17
    Ус хаахгүй засвар хийнэ гээд зурагтаар рекламдаад байсан, молиг үмхүүлж байсан юм уу
  • pkxny  2017-06-05 01:30:37
    ийм маягаар урьдчилаад сануулаад бвал зүгээр. Бас зургаар тодорхой харуулаад гаргавал илүү үр дүнтэй юм шиг ээ. Жагсаалтыг харахаар хаана гэдэг нь ойлгомжгүй б...