ФОТО: Аялал жуулчлалын салбарын мэдээллийг нэг дороос аваарай

Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар-2017” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болж байна. 

Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монгол аялагчдад эх орны байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёлын дурсгалт газруудын талаар нэгдсэн мэдээлэл олгох, зөв зохистой аялах, ямар маршрутаар хаашаа, яаж аялах талаар зөвлөмж өгөх зорилготой уг үзэсгэлэнг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж буй.

Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ, БНСУ, АНЭУ, БНЭУ, БНКУ-ын Монгол улсад суугаа Элчин сайдын яамд, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тус аймгуудад үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны бааз, рашаан сувиллын газрууд оролцож байна. Мөн Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гэрлэх ёслолын ордон, Улаанбаатар төмөр замын “Аялал жуулчлалын товчоо”, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, Монголын Уулчдын үндэсний холбоо, Монголын Рафтингийн холбоо, Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэг, тур оператор компаниуд, “Төрийн банк”, “Юнител” зэрэг 80 гаруй байгууллага оролцож, үйл ажиллагаа бүтээгдэхүүнээ сурталчилж байна.

Үзэсгэлэн өнөөдөр өндөрлөх бөгөөд үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр аялал жуулчлалтай холбогдолтой бүх төрлийн үйлчилгээний мэдээллийг нэг дороос авах боломжтой.

































Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.