200 орчим иргэн номоо солилцлоо
Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан сар бүрийн Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай.

Өчигдөр буюу зургадугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан өдөрлөгт 200 орчим иргэн оролцжээ.  Уламжлал ёсоорүйл ажиллагаанд Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Hello UB төрийн бус байгууллага хамтран ажилласан байна.

Энэ удаагийн өдөрлөгөөр 100 гаруй хандивын ном цугласан бөгөөд Улаанбаатар хотын төв номын санд хандивлажээ.

Дараагийн номоо солилцъё өдөрлөг долдугаар сарын 01-ний Бямба гарагийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд болно.

Б.Орхон
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.