Гэмтлийн эмнэлгийн зогсоолыг 250-иар нэмж, нисдэг тэрэгний зурвастай болгоно

Бүтээн байгуулалтын ажил жигдэрсэнтэй холбоотойгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжил хариуцсан орлогч П.Баярхүү, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс өнөөдрийн амралтын өдрийг ашиглаад Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хийж буй хот тохижилт, зам талбайн өргөтгөлийн ажлын явцтай танилцлаа. Энхтайваны өргөн чөлөөний Скадрилын хөшөөнөөс Сүлжмэлийн үйлдвэр хүртэл нийтдээ 16.8 км автозамын хоёр талаар ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Өмнөх жилүүдээс ялгаатай нь энэ жил нэг наст ургамал биш таримал ойн нарс, ногоон зүлгээр ногоон байгууламжийг бүрдүүлж байгаа ажээ. Ногоон байгууламж, тохижилтын ажилд НИТХ өмнөх жилүүдийн адилаар 5.8 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж, ажлыг нь эхлүүлсэн байна.


 

Хотын удирдлагууд Соёлын төв өргөөг тойруулж хийсэн тохижилтын ажилтай эхлээд танилцсан. Дендрологич, биологийн ухааны доктор, профессор, байгаль орчны гавьяат ажилтан Б.Чимид “Нарс бол хотын өнгө үзэмж сэргээх, хүчилтөрөгч ялгаруулж, агаарын бохирдлыг шүүх чадвараараа шалгарсан мод. Бид улиаснаас татгалзаж нарс, гацуур тарьж байгаа нь цаанаа учиртай. Таримал ойгоос 10 настай, ургах чадвар сайтай нарс моднууд шилжүүлэн суулгаж бараг дуусч байна. Арчилгаа, усалгааг мэргэжлийн хүмүүс хариуцаад явах юм” гэлээ. Эндээс Баруун дөрвөн зам, X хорооллын ногоон байгууламжийн ажилтай танилцсан. Ажил хариуцаж байгаа хүмүүст НИТХ-ын дарга Ц.Сандуй, “Хаврын тохижилт, ногоон байгууламжийн хөрөнгийг хот шийдэж өгсөн. Бид нэг наст ургамал, цэцэг тарьж жил болгоны зун 500 сая төгрөг үрэхгүй. Харин энэ мөнгөөр амьдрах чадвар сайтай, хотод өнгө нэмэх, үрээ цацаж харшил үүсгэдэггүй шилмүүст мод худалдан авч тарьж байгаа. Шарилж, тоосжилтыг багасгах ёстой. Хаврын тохижилтын ажил наадмаас өмнө 100 хувь дуусах ёстой. Иргэдийн чөлөөт цагаараа амарч зугаалах, өглөө оройн сэрүүнд спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх ёстой” гэв.

Улсын чанартай томоохон эмнэлгүүдийн гаднах зогсоол хүрэлцдэггүй, орц гарц нарийнаас шалтгаалж түгжрэл ихээр үүсдгээс болж эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүмүүс амь нас, эрүүл мэндээ авруулж чадахгүй нь бий. Минут, секундээр хэмжигддэг хүний амийг аврахын тулд түргэн тусламжийн чанар, хүртээмжийг дээшлүүлсэн хэдий ч томоохон эмнэлгийн үүдэнд өвчтөнөө оруулж чадахгүй 10-20 минут алдах тохиолдол гардаг. Энэ асуудлыг хамгийн түрүүнд үгүй болгох шаардлагатай хэмээн НИТХ-аас чиглэл өгсний дагуу ажлын хэсэг гарч, холбогдох ажлыг хийж эхлээд байна. Гэмтэл согог судлалын үндэсний төв буюу Гэмтлийн эмнэлгийн гаднах зогсоолыг гурав дахин нэмэгдүүлэх, тохижуулах, орц гарцыг чөлөөлж өргөтгөх ажлыг хийж эхэлжээ. Автозам, зогсоолын хучилт эхэлсэн, төлөвлөгөөт хугацаандаа буюу зургадугаар сарын 15 гэхэд ашиглалтад хүлээлгэж өгнө гэдгийг “Бумбат даваа” компанийн захирал Б.Болд-Эрдэнэ ярилаа. Тэрээр, “Зам тээврийн хөгжлийн яам, хотын захиргаа, Иргэний нисэхийн ерөнхий газар тохирсны дагуу Гэмтлийн эмнэлгийн дээвэр дээр нисдэг тэрэг хөөрөх, буух зурвас хийж байгаа. Яаралтай тусламжийн онцгой нөхцөлд өвчтөнийг нисдэг тэргээр зөөвөрлөн ирдэг байх юм” гэлээ. Гэмтлийн эмнэлгээс гадна шороо бургисан Халдварт өвчин судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадна талбайг тохижуулж, мод тарьж, сандал сүүдрэвч барих ажил эхэлжээ. Ажлын явц сайн, төлөвлөсөн хугацаандаа багтааж хүлээлгэн өгөхөө ажил хариуцсан компаниуд танилцууллаа.

Цаашлаад, Баянгол дүүргийн X хорооллын авто зам, явган хүний замын тохижилтын ажилтай танилцсан. “Улаанбаатар зам засвар арчлалт” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Чинзориг “Улаанбаатар хотод энэ хавар хийгдэж эхэлсэн эхний ажлын нэг болох 190 автомашины зогсоолтой, 812 метр зам, 5000 м2 талбайн ногоон байгууламжийн тохижилтын ажил Баянгол дүүргийн 10 дугаар хороололд өрнөж байна. Одоогоор автозамын хучилт бүрэн дууссан. Тохижилтын ажил 80 гаруй хувьтай байгаа. Иргэд явган явахад зориулагдсан, талбай ихтэй, дундаа зургаан аралтай, арал бүрт хос сүүдрэвтэй, ногоон байгууламж бүхий энэхүү тохижилтын ажлыг энэ сарын 10-нд хүлээлгэн өгнө” гэв. Мөн Нарантуул, Хархорин, Хүчитшонхор, Барс зэрэг томоохон худалдааны төвүүдийн орц, гарцыг чөлөөлөх, явган хүний болон авто замыг өртгөтгөх ажлыг хийх юм.


 

Сүүлд нь, нийслэлийн удирдлагууд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сөүлийн гудамжийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Сөүлийн гудамжийг “Шөнийн гэрэлт гудамж” болгох төслийн хүрээнд замын хоёр талыг тохижуулж, ногоон байгууламж, явган хүний зам, сандал, саравч, гэрэлтүүлэг, авто зогсоолын ажлыг хийж байна. Энд иргэд дотоодын жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор шөнийн гудамж бий болгох бөгөөд шөнийн цагаар автомашин зорчдоггүй, худалдаа, үйлчилгээ, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг болох юм. НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр хот тохижилт, ногоон байгууламжийн ажилтай танилцсаны дараагаар нийслэлийн хөрөнгө оруулалтаар явуулж байгаа ажлыг түргэн шуурхай, чанартай гүйцэтгэн хотын иргэдийг аятай тухтай орчныг наадмаас өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.





Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-06-05 03:54:12
    ongotsnii zyrvas baiguulna gedeg mash zuv nudee olson ajil bna.
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Найдан 2017-06-05 01:43:08
    Осолдсон аваарт орсон хүмүүсийг нисдэг тэргээр зөөдөг болох гээд байгаа юм аа даа. Зөв санаачлага байна. Манай ихэнх том осол хөдөөгийн замд гарч байгаа.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • bbb 2017-06-03 19:11:48
    hognii iut neg nast urgamal geh metiin horlontoi ajluud urdnii zasgiin ued hiigddeg bsan shvv. harin nvdee olson ajil n avtobusnii kart tuts mashin neg tseg
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах