Дарба Бандида Гэгээнтэнийг Хөвсгөлийн шашны эзнээр өргөмжилнө
Эрдэнэ мэргэн цэцэн ширээт шашныг тодруулагч халхын Дарба бандидын Монголд тодорсон 7-р дүрийн хувилгаан Дэнзэн Чойжилодой гэгээнтэнг Хөвсгөл аймгийн шашны эзнээр өргөмжилж сэнтийд залах ёслол энэ сарын 16-ны өдөр болно. Энэ үеэр  өмнөд Энэтхэгийн Сэра жэ дацангийн Хансүр Жадо Рэнбүчи лам хуврагууд боллон сүсэгтэн олонд зориулж ном айлдах юм байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Хөвсгөл аймгийн Рашаант сумаас тодорч  төрсөн нутагтаа 108 ламын хамт морилон ирж сэнтийдээ заларч, хувцас өмсгөлөө хүлээн аваад Өмнөд Энэтхэгийн Сэра дацанд Бурхан шашны бага боловсролыг эзэмшихээр зорьсон Гэгээнтэн өнгөрсөн дөрвөн сард эх нутагтаа иржээ.

Гэгээнтэний дүрийг тодруулахдаа Хөвсгөл аймгийн Рашаант, Архангай аймгийн Цэцэрлэг сумын 0-13 насны 100 гаруй хүүхдийн нэрсийг Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламд хүргүүлснээс 12 настай Шаравжамц хүүгийн нэрийг таалан мутрын тамгаа дарсан гэдэг.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чинбүрэн 2017-06-04 04:25:45
    Шашны бага боловсролтой гэгээнтэн, аймгийн шашны эзэн юм биз дээ.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • M,Q,EQ 2017-06-03 22:52:29
    ZA BOLJ UZ DEE TARXINII TURAAL N ULAM NEMEGDEED BAIX YMAA
    73.92.18.195
    Мэдэгдсэн Хариулах