Зуны улиралд үсээ арчлах зөвлөмж

Зуны улирал болж байгаатай холбогдуулан үсээ хэрхэн арчлах талаарх зөвлөгөөг хүргэж байна. Бүгчим агаар, хурц нарны гэрэл ямар ч хvний үсний өнгийг гандуулж хуурайшуулдаг. Нарны гэрлийн тусгай эффект нь үсэнд яг л үсний сэнс шиг үйлчилдэг аж. Тиймээс зуны улиралд үсээ хэрхэн арчлах ёстой вэ.

  • Нарнаас үсээ хамгаалахын тулд алчуур юмуу малгай өмс. Гэхдээ энэ нь таны хуйхыг хэт барьсан, чанга боосон байх ёсгvй гэдгийг санаарай. Учир нь чанга боосон алчуур юм уу, багадсан малгай нь цусны эргэлтийг удаашруулдаг.

  • Хэрвээ та наранд удаан хугацаагаар явах хэрэгтэй болоод толгойдоо ямар нэгэн юм ємсмєєргvй санагдаад байвал нарнаас хамгаалах тосыг түрхээрэй.

  • Та гэрээсээ гарахаасаа өмнө үсэндээ нарнаас хамгаалах ангижруулагч түрхэж гараагvй бол таны үсэн дээр жигдээр нарны тусгал тусах болно. Гэхдээ та гэртээ ирээд үсээ гүн ариутган угааж чадвал энэ нь таны үсийг гэмтээхгvй.

  •  Үсэндээ халуун зүйлсийг тухайлбал үсний сэнс, индүү, үсний хайчийг хязгаартай хэрэглэж бай.

  • Хэрвээ та үсэндээ үсний хайч юм уу, индүү хүргэх шаардлагатай болвол хэрэглэхээсээ өмнө үсэндээ ангижруулагч тvрхээрэй.

  • Үсээ халуун усанд угаах юмуу, халуун шүршүүр хүргэхээс зайлсхийх хэрэгтэй. Харин оронд нь халуун бүлээн ус хэрэглээрэй. Учир нь халуун ус таны үс, арьсыг гэмтээдэг.

  • Усны нэгдэлтэй бvтээгдэхүүнийг хэрэглэх нь таны үс болон бүхий л биеийн эрүүл мэндэд тань хамгийн тустай.

  • Хуурай үсэндээ формальдегид юм уу алкохолын төрлийн хольцтой бүтээгдэхvvн хэрэглэхээс зайлсхийгээрэй. Харин үүний оронд байгалийн гаралтай бүтээгдэхvvнийг хэрэглээрэй.

  • Үсээ байн байн угаахаас зайлсхий. Шампуниар олон дахин угаах нь үсний тань чийглэг байдлыг алдагдуулна.

  • Өдөр бүр үсэндээ ангижруулагч хэрэглэ.

  • Хэрвээ үсээ гадаа угаах шаардлага гарсан бол хуурай шампуныг ашиглаарай.

  • Усан сан юм уу далай руу орохынхоо өмнө үсээ норгож байгаарай. Энэ нь усан дахь давс, хлорын үсэнд тань шингэх шингэцийг удаашруулдаг.

  • Сэлснийхээ дараа цэвэрлэгээний шампуныг хэрэглэж байгаарай. Энэ нь таны үсэнд үлдсэн байж болох тунадасыг арилгана. Хэрвээ угаахгүй бол хлор таны үсийг хатууруулан хуурайшуулах болно.

  • Үсээ 6-8 долоо хоног бүрт тэгшилж тайрч бай. Энэ нь таны үсний үхэжсэн хэсгийг арилгах бөгөөд халуун дулааны улиралд хүний үс маш хурдацтай ургадаг юм.

  • Үсээ арчилгааны бүтээгдэхүүн дээрх "Replenish" хэмээх үг нь үсийг тань чийгшүүлэх аливаа бүтээгдэхvvний хольцтой байдаг.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • burhan chi hol ochoj hutsaa 2017-06-04 14:42:40
    burhan chi hol ochoj hutsaa
    103.229.123.135
    Мэдэгдсэн Хариулах