Филадельфийн симфони найрал хөгжмийн чуулга Монголд ирлээ

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга Монгол Улсад айлчилж, симфони найрал хөгжмийн гайхамшгийг монголын ард түмэнд толилуулах гэж байна. Энэ хүрээнд Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулгын дэд ерөнхийлөгч Райн Флөр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

1900 онд анх Фриц Шийлийн үндэслэн байгуулсан Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга нь цар хүрээ, хөгжимчдийн авьяас чадвар, хөгжмийн суу билгээрээ АНУ-ын симфони найрал хөгжмийн түүхэнд “Их таван” симфонийн нэгд зүй ёсоор тооцогдсоор ирсэн билээ. Дэлхий даяар тойрон аялал хийж, симфони найрал хөгжмийн сүр хүчийг мэдрүүлдэг тус найрал хөгжмийн чуулгын энэ удаагийн Азийн орнуудаар хийх тоглолтонд Монгол Улс багтсан юм.

Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулгатай 2016 онд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд ийнхүү АНУ-д төдийгүй дэлхийд алдартай Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга Улаанбаатар хотноо тоглолтоо хийх гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь хоёр орны соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд тоглолт өнөөдөр Улсын Филармонид монголын олон нийтэд нээлттэй тоглоно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.