Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төсөлд зааснаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийг  2017 оны зургадугаар сарын 5-аас 8 дугаар сарын 15-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлж, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж ард нийтэд толилуулахаар тусгасныг гишүүдийн олонх дэмжсэн юм.

Мөн үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны тавдугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах үндэслэлээр дээрх 65 хоногийн хугацааг 21 болгон өөрчлөх төсөл юм. Учир нь хуулийн энэ үйлчлэлээр бол өнөөдрийн тухайд Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулга явуулах  боломжгүй.   Ерөннхийлөгчийн сонгуулийн санал хураалт сар гаруйн дараа буюу зургадугаар сарын 26-нд товлогдсон.  Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа тулсан үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ард нийтийн хэлэлцүүлгийг өргөн дэлгэр хийж амжихгүй гэж зарим гишүүд ч, олон нийт ч үзсэн. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг дангаар нь явуулахаар болжээ.
 
Харин Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг  байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ.  УИХ-ын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэх үед асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс  Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураалт явууллаа. Гишүүд дээрх саналыг дэмжсэн юм.
 
Ийнхүү Ард нийтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн олонхийн саналаар баталсан юм.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-06-02 23:31:25
    хамтаруулаад асууна л биз дахин асуулга хийдээ хэнээс мөнгө зээлэх үү төр гарсан хулгайч нар улсын зовлон ойлгохгүй юм аа
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах