Хүүхдийн баярын нийтийн тээврийн үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байв
Нийслэлийн Тээврийн газрын санаачлагаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн ААН байгууллагууд, ”Улаанбаатар смарт карт” компанитай хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр  хүүхэд багачуудаа баярлуулхаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусаа амьтны дүрс болон баярын бөмбөлгөөр чимэглэсэн автобусаар үйлчлэв.

Тус өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нар нь цагаан цамцтайгаар үйлчилж, шалгагч нар нь  хүүхдэд зориулсан хувцас баг өмссөн байсан ба нийтийн тээврээр үйлчлүүлсэн хүүхэд багачууддаа 40000 ширхэг баярын бөмбөлөг болон ундаа бэлэглэн баярын мэнд дэвшүүлж ажилласан нь хүүхдүүдийн инээд хөөр цалгисан энэ өдөр баяр дээр нь баяр нэмсэн сайхан үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Зургаадугаар сарын 1-ний өдөр буюу Хүүхдийн баяраараа нийтийн тээврийн үйлчилгээнд иргэд сайшаал талархалтай хандаж байсныг хэлэхэд таатай байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.