Төв цэнгэлдэхийн хуучирсан сандлыг 27,6 сая төгрөгөөр засна
Шадар сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор өнөөдөр Баяр наадмын комисс хуралдлаа. Хуралд зохион байгуулах хорооны гишүүд, салбар хороодын дарга, Нарийн бичгийн дарга нар оролцож, холбогдох асуудлуудаар мэдээлэл хийн, саналаа нэгтгэсэн юм.

Баяр наадмын комиссын өнөөдрийн хуралдаанаар бэлтгэл ажлыг хангах асуудлаар Үндэсний бөхийн салбар хороо, хурдан морины салбар хороо, сурын салбар хороо, урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо, тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороо, хэв журмын салбар хороо, төрийн ёслолын үйлчилгээний салбар хороо, шагайн харвайн салбар хороо, хэвлэл мэдээллийн салбар хороод ажлаа тайлагнав. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярын нээлтийн арга хэмжээг Төрийн соёрхолт найруулагч Намнангийн Наранбаатар найруулах юм. Наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр тус тус тооцсон байна.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд нийт 4000 хүн оролцох төлөвлөгөө гарчээ. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнгийн гол хаалганы 440 метр талбай эвдэрсэн. Үүнийг 19,8 сая төгрөгөөр засуулахаар болжээ. Худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны газрыг эмх цэгцтэй, нэг гарт төвлөрүүлэх журмыг боловсруулсан байна. Худалдаа, үйлчилгээ эрхлэх эрхийг өмнө нь гурван газар олгодог байсан бол энэ жил ганцхан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас олгох аж. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асарт байрладаг 230 сандал хуучирсан тул 27,6 сая төгрөг төсөвлөжээ.

Г.АНИР
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MNSN 2017-06-03 22:54:37
    XEDEN BOR YM JIL BOLOGN UNAGAAX YM DAA
    73.92.18.195
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol emee 2017-06-03 09:39:30
    Toriin omch xebeer ymuu? Todiinx bailaa ch gesen 2 xonog suux sandalaa iim jx mongoor jil bvr zassan bolj nogoo badar barih olson mongoo idez gex yana daa
    103.229.121.112
    Мэдэгдсэн Хариулах
  • sinechlej sain orchin yeiin chengeldehte 2017-06-03 09:00:36
    Mongoliin tob chengeldeh hyreelen heterhii hozrogdson bas hynii syydal ni dendyy cheen?Odoo sinechleh chag ni bolson baimaar?Gadaadiin heden juulchin irsen chag...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-06-03 01:36:53
    Бид жилд 2 хоног суух сандалаа жил бүр засаад байх боломжтой эдийн засагтай билүү одоо хэнээс мөнгө зээлж заснаа
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-06-02 22:52:17
    Huviin umchiig uls mungu gargaj zasdag ni yaj bg ium. Arai manai hashaag bas tohijuulaad ugchih ium bish biz
    216.113.12.220
    Мэдэгдсэн Хариулах
  • doogii 2017-06-02 10:18:26
    hubidaa talni baigaa bol hubiin kompaniasaa mongiini gagyylmaar um,zil byrl hudal baahan saj togregeer zasuullaa geed,esbel szineer tomruulj bariczde
    83.9.149.253
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэн хэрэгтээ 2017-06-02 09:16:44
    тэр олон сая төгрөг чинь ерөнхийлөгчийн сонгуулийн зардал болно доо
    202.179.26.130
    Мэдэгдсэн Хариулах
  •  2017-06-02 08:53:43
    төв цэнгэлдэх хүрээлэн чинь хувьд очсон гээгүй билүү
    124.41.67.231
    Мэдэгдсэн Хариулах