Чуулганы хуралдаан өндөрлөв
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон Улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 1993 оны Олон Улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Одоогийн байдлаар Олон улсын гэрээг хуульчилсан хоёр хуультай байгаа тул нэг хуулийг нь хүчингүй болгож, нөгөө нь шинэчлэх замаар хуулийн үйлчлэлийг тодорхой болгохыг зорьжээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан олон улсын гэрээтэй холбоотой ийм чухал асуудлыг хоёр хуулиар зохицуулдаг байж болохгүй гэсэн байр суурьтай байв.

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
 
Ийнхүү үдээс өмнө өнөөдрийн чуулганаар хэлэлцэх зургаан асуудлаа дуусгасан тул өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлэв.
П.Гоо
olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.