Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд хэн хэн багтав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байна хэмээн заасан бөгөөд Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд:

-Засгийн газрыг төлөөлж санхүү, төсвийн, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүн;

-Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурван хүн,

-Ажил олгогчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурван хүн ажиллахаар хуульчилсан юм.

Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилохоор хуульд заасан билээ.

Үүний дагуу хуралдаанаас Н.Номбаярыг ЭМДҮЗ-ийн тэргүүнээр, Д.Дэмбэрэлийг дэд тэргүүнээр, зөвлөлийн гишүүнээр Б.Чойжилсүрэнг, А.Цогцэцэгийг, Ч.Цолмонгэрэлийг, Д.Чимиддамбыг, Х.Мягмарыг, Х.Ганбаатар, Ц.Ганхүү нарыг томилов.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.