Эрүүгийн 67 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Авлигатай тэмцэх газар өнгөрсөн сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авсан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээллийг хянан шалгажээ. Үүнээс таван гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Мөн өнгөрсөн сард тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс нийт эрүүгийн 67 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 23 хэргийг шийдвэрлэжээ. Одоогоор 42 хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа хийгдэж байна.

Мөрдөн байцаалт явуулсан хэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах гэмт хэрэг давамгайлж байгаа аж.

Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sdfjhjk 2017-06-08 15:15:07
    kasjd rhfjksdfjkdsh fkjldsh f] sd fds fds f
    202.9.42.42
    Мэдэгдсэн Хариулах