Гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн иргэн Ч.Сутайхайрханы гэргий Ё.Тунгалаг тавдугаар сарын 5-ны өдөр амаржиж 3 ихэр хүүхэд төрүүлжээ. Түүний 2 дахь төрөлт бөгөөд 2 охин 1 хүү төрүүлж тэд дөрвөн хүүхдийн аав, ээж болжээ. Том хүү С.Орчлон нь гуравдугаар ангийн сурагч аж.

Ихрүүдийн ээж Ё.Тунгалаг нь Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн амаржих тасагт амаржиж, хүүхдийн сувилалд сувилуулж байгаад тавдугаар сарын 31-ний өдөр Дархандаа ирсэн байна. 

Дашрамд дуулгахад, Дархан сумын 10 дугаар багаас сонгогдсон Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батболд, П.Юра нарын албаны хүмүүс Ч.Сутайхайрханыд зочилж, хүндэтгэл үзүүлэн нярай хүүхдүүдэд хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг бэлэглэжээ.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • naraa 2017-06-02 10:19:27
    SAIHAN MEDEE BNA ZALUU GER BULD BAYAR HURGEJ AZ JARGAL ERUUL ENKHIIG HUSII HUUHDUUDEE ERUL ENKH USGUUREI TA 2 GOYO HARAGDAJ BNA
    103.194.176.101
    Мэдэгдсэн Хариулах