Д.Лүндээжанцан: Сэтгэхүйн дайн болж байна

Чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн байдлын мэдээлэл сонслоо. Тайлантай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээлэл үү. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг сайн ажиллаж байна гээд мэдээлэл өгөөд байна уу?

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Сангийн яам анх удаа эдийн засгийн өсөлт яагаад буурсан талаар маш зөв буюу улстөржөөгүй дүгнэлт хийсэн байна. 2012-2016 онд эдийн засгийн өсөлт буурахад уул уурхайн гаднын хөрөнгө оруулалт буурсан. Эрдэс бүтээгдэхүүний үнэ унаснаас болсон. Сүүлийн 5 жилд малын тоо огцом өссөн. Цаашид ашиг шимийг нь зөв үйлдвэржүүлэх, экспортод гаргах дээр төлөвлөж буй зүйл байна уу? Ажлын хэсэг: Хөдөө аж ахуйн салбар маань уул уурхайгаас өмнө эдийн засгийн гол үүрэг гүйцэтгэж байсан. Жил тутамд 7-8 сая толгой мал нэмэгддэг. Өнгөрсөн онд экспорт гаргасан махны хэмжээ 9000 тонн байгаа. Эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд малыг вакцинд хамруулах асуудлыг тусгасан. Дээр нь “Мах сүүний анхдугаар аян” хэрэгжүүлэхээр тусгасан.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Бидний хамгийн их алдсан зүйл бол хүний эрх, эрх чөлөө байдаг. Энэ нь олон улсын судалгаанаас харагддаг. Энэ бол үнэхээр ухралт болсон, төсөв мөнгөөр хэмжигдэж болдоггүй. Ерөнхийлөгч өөрийнхөө төсвийг дөрвөн жил танасан шүү гээд байсан. Өөрсдөө төсвийн зардлаа гозойтол өсгөчихөөд буулгасан дүр эсгэдэг байдал газар авсан.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Тайлангаар дараагийн сонгогдох Ерөнхийлөгч ямархуу эдийн засаг, санхүүгийн байдалтай улс орныг хүлээж авч байгааг л сонсож байх шиг байна. Үүний оронд үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын талаар л сонсох хэрэгтэй. Одоо сонгууль эхэллээ. Сэтгэхүйн дайн болж байна. Телевизийн нэвтрүүлгээр 200 хүний толгой авна гээд ярьж болох уу. Алаан хядаанд уриалсан явдал хуулиараа хориотой. Би Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуулийг хүндэтгэлтэй ханддаг гэж боддог. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч бэлгэ тэмдэг. Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад холион бантан явагдаж байна.


П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-06-03 12:34:28
    Эрхэм гишүүн Лүндээжанцан та 1990 оноос хойш тасралтгүй УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа. Хууль дээдлэх, шударга ёс алдагдахад таны хувь нэмэр их бий
    103.10.22.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongoliin ard tymeniig doromjilson Elbeg 2017-06-03 09:05:52
    Haraal idsen ELBEGDORJ gazariin gabaar orooroi!!!ene hyniig dahin harahiig hysehgyi ee!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах