T.O.P хар тамхины хэрэгт холбогджээ
БНСУ төдийгүй манай улсад ч алдартай К-поп хамтлаг болох “Big Bang” хамтлагийн гишүүн T.O.P хар тамхины хэрэгт холбогджээ. T.O.P буюу жинхэнэ нэр нь Чой Сью Хюн өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлчээр марихуан хэрэглэсэн хэрэгт буруутгагдан Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотын цагдаагийн газарт баривчлагдсан нь өчигдөр ил боллоо. 
 
Түүний үс болон шээсэнд шинжилгээ хийхэд, хар тамхины төрлийн олсны ургамлын эерэг урвал илэрсэн байна. Одоогоор цагдаагийнхан шинжилгээний хариуг, яллах дүгнэлтийн хамт прокурорын байгууллагад илгээжээ. 
 
Дуучин залуу өнгөрсөн жилийн аравдугаар сард Сөүл дэх гэртээ 21 настай эмэгтэйтэй болон өөр гурван удаа буюу нийтдээ дөрвөн удаа хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон байна. 
 
Б.Даваа
mminfo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • з 2017-06-02 07:36:44
    яг үнэн өөрсдийгөө л хичээ. аюгүй бол дуйрайсаар л алдана даа
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-06-02 06:12:54
    Хаа холын солонгос залуу яах вэ. Өөрсдийгөө хичээцгээ.
    103.212.117.64
    Мэдэгдсэн Хариулах