Прокурорын тухай хуульд ямар өөрчлөлт орох вэ

Шинэ парламентын буцаасан хуулийн төслийн нэг бол Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Прокурорын байгууллагын тухай хууль ёсчлогдоогүй учир дээрх хуулийн төслүүдийг буцаасан юм. Ингэснээр Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль хэрэгжих боломжгүйд хүрээд байгаа юм. Учир нь Эрүүгийн хуулийг шинээр баталж, хэрэгжүүлэхэд дээрх хуулиуд зайлшгүй дагалдаж батлагдах ёстой. Товчхондоо, цогц хууль юм. Аль нэг хуулийг нь дангаар хэрэгжүүлэх боломжгүй. Харин эдгээр цогц хуулиуд ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Эдгээр хуулиудын нэг Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн лхагва хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Одоо мөрдөгдөж буй Прокурорын байгууллагын тухай хуулийг 1993 онд баталсан байдаг. Харин 2002 онд эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн баталсан нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ хугацаанд найман удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Харин шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар хуулийн 80 орчим хувьд өөрчлөлт орох аж.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан зарим нэр томьёог оновчтой болгох, Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, прокурорын байгууллагын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж, үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах, бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгох, прокурорын үүргээ гүйцэтгэх нөхцөл, баталгааг дээшлүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулжээ.

Мөн хуулийн төсөлд тус байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгох зарчмууд нь хүний эрх, эрх чөлөөг хангахад суурилсан, хэрэгжихүйц байхаар, байгууллагын тогтолцоог хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр, прокурорын зэрэг дэвийг албан тушаал, ажилласан жил, ур чадвараас хамаардаг байхаар тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Хуулийг шинэчлэн сайжруулж болох боловч гол асуудал нь хуулийн хэрэгжилт, хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, хуульдаа биш хүндээ байгааг анхаарах шаардлагатай. Прокурор үйл ажиллагаагаа явуулахдаа аливаа нөлөөнд автахгүй, хараат бус, бие даан ажиллах талаарх зохицуулалтыг төсөлд тусгах асуудлыг хэлэлцүүлгийн явцад анхаарч ажиллах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байв.


П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тагмид 2017-06-05 11:02:48
    Хүндээ байдаг нь яг үнэн, архагшсан муухай идээ бээрнүүд зөвхөн Дорлигжавын болон одоогийн М.Энх-Амгалангийн үед бүр цадигаа алдсан. Тун ч муухай даа муухай
    150.129.142.143
    Мэдэгдсэн Хариулах
  • helmegdyyleltee zogsooj hariutslsgaa yyr 2017-06-03 01:32:47
    prokuror hergiin materialiig zasaj helmegdyylelt hiideg. deed baiguulgad ni heleheer tsus oirtson ehner nohor naiz nohod. mordoj baigaa heregt oroltsohgyi gene
    103.26.194.117
    Мэдэгдсэн Хариулах