Б.Бат-Эрдэнэ сайд ч салбарын яамаа удирдаж чадаагүй учир огцрох ёстой

Ерөнхий сайд ОХУ явахын өмнө Засгийн газрын гишүүн Ж.Батсуурийг ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэн үндэслэлээр огцруулах саналаа УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын лхагва гарагийн хуралдаанаараа БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 64.3 хувийн саналаар түүнийг Засгийн газрын гишүүнээс чөлөөлсөн юм. Монгол Улсад анх удаа шалгалтын тест задарч, дахин шалгалт өгөх үзэгдэл гарсан нь энэ юм. Ийм учраас Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд БСШУС-ын сайдад хариуцлага тооцов. Мөн дараагийн шат шатны хүмүүст хариуцлага тооцно гэдгийг ч албаныхан дуулгаад байгаа.

Салбарын сайд бол тухайн салбарын ажил, үйл ажиллагааны хэрэгжилтийг Ерөнхий сайд болон улсын хэмжээнд дангаараа бүрэн хариуцах үүрэгтэй. Салбарын яамаа удирдаж чаддаггүй сайд нар ч үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх, түүнтэй хариуцлага тооцох асуудал Ерөнхий сайдын бүрэн эрх. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ж.Батсуурийг огцруулах асуудалтай хамт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг огцруулах асуудал орж ирсэн гэнэ. Гэхдээ түүнийг огцруулах асуудал УИХ-д очсонгүй. Тэр мултарч үлдлээ. Нэг үгээр А.Цогцэцэг сайд Ерөнхий сайдын хараанд өртчихөөд байгаа гэсэн үг.

Харин нийгмийн сүлжээнд дараагийн огцрох ёстой хүнээр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг нэрлэж байна. Цэргийн хээрийн сургуулилтын үеэр дайсан руугаа шиддэг гранатаа өөр дээрээ алдаж, алтан амиараа хохирсон асуудал өнөөдөр намжмал байдал орсон. Дэлбэрэлтийн улмаас хоёр сайхан залуу алтан амиа алдаж, найман хүн хүнд шархадсан харамсалтай осол мартагдаж байна. Хуультай, журамтай, дэгтэй, цэрэгтэй улс оронд бол Батлан хамгаалахын сайд нь өнөөдөр огцорч байгаа. Гэвч тэгсэнгүй. Б.Бат-Эрдэнэ сайд “Батлан хамгаалахын сайдад цэргийн сахилга бат, цэргийн сургалтын талаар ямар ч эрхгүй. Монгол Улсын ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ЗХЖШтабын дарга, төрлийн цэргийн командлагч нарт цэргийн мэргэжлийн удирдлага, сургалт, сахилга, хариуцлагын талаарх эрх, үүргийг олгосон” гэх хуулийн заалтаар өмгөөлүүлэн үлдэж байх шиг.

Ингэснээр албан тушаал, амбиц ихтэй, хуульгүй манай улсад Батлан хамгаалахын сайд нь огцрох байтугай буруу нь бусдынх болоод л өнгөрч байна. Уг нь Батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаа доголдсоноос болж тус салбарт ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байна. Иймээс Б.Бат-Эрдэнэ сайд Ж.Батсуурь сайдын нэгэн адил салбарын яамаа удирдаж чадаагүй учир огцрох ёстой.


П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • САЙД 2017-06-04 05:10:10
    ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ДАА БӨЛДӨГӨӨ АТГУУЛЦЫМ БИЛЭЭ ДЭЭ. ЖАНЖИН ШТАБЫН ДАРГАА ЗАГНАЖ Ч ЧАДАХГҮЙ ГӨЛӨЛЗӨӨД ЗОГСОЖ БАЙДЫМ БИЛЭЭ...
    202.179.26.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Harh 2017-06-04 04:41:31
    Janjin shtabiin darga orlogch busad komandlagch nary arga hemjee avaad teriigee ard tumendee medeelekh kheregtei sh dee
    24.116.59.114
    Мэдэгдсэн Хариулах
  • dalai lam 2017-06-04 02:48:53
    ouynhoroliig ogcruul davhar deeliig ni tailaa odoo hegshin hun baigali orchind hereggui ee ajil ch hiihgui baigali orchin senelee
    27.123.214.108
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-06-03 15:30:58
    Нөгөө бичлэг дээр сайдын суудал 1 тэрбум төгрөг гээд байсан уу. Батсуурь тэр мөнгийг нь өгөөгүй байх л даа.
    150.129.143.6
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-06-03 10:08:59
    enkhbayariig said bolgood setgeliig ni amraagaad uguuch ter nuhur l said boloh geed shurhaad baigaa yum shigee
    139.5.19.167
    Мэдэгдсэн Хариулах
  • za 2017-06-03 09:47:57
    baterdene saidiin huvid 2 tsereg uhej olon tsereg sharhadsan zarim tsereg er alba haaj bhdaa eremdeg bolson tuuniig ni angiin zahiragch nar ni nuusan geed yos z...
    103.212.116.93
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2017-06-03 08:37:54
    hiij baigaa um chadaj baigaa zuil neg ch alga bugdeeree ogtsorson deeer
    150.129.141.186
    Мэдэгдсэн Хариулах
  • denduu um 2017-06-03 07:57:57
    Eruul mendiin said ogtsroh heregtee ajil yavahgui bn shuu dee
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-06-03 03:37:39
    Iim neg alban tushaaliin heneetei, buteesen yumgui hun neg baih.
    202.70.46.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2017-06-03 02:55:47
    Ёстой бяраа мэдэхгүй чалчих юм, Бат-Эрдэнэ босоо халхын дэвжээнд байсан хүн, их хурлын дэвжээнээс огт салаагүй, одоо сайдын сэнтийнээс салахгүй, бараг ерөнхийл
    122.201.24.12
    Мэдэгдсэн Хариулах
  • ҮЗЭГЧ 2017-06-02 16:49:07
    САНГИЙН САЙД БАС ОГЦОР
    202.9.41.179
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2017-06-02 15:04:12
    ENE MAHAN TOLGOI UNEHEER OGCROH ESTOI . HERV BARSUURI OGCRVOL
    202.9.41.135
    Мэдэгдсэн Хариулах
  • АРД ТҮМЭН 2017-06-02 14:03:10
    БҮГД ОГЦОР!"!!!!!!!!!!!!!НЭН ТҮРҮҮНД ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.МӨНХОРГИЛ.ОЮУНХОРОЛ 2.Г ОГЦРУУУУУУУУУУЛ!
    202.9.40.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Золбин хурандаа нараа аваад зайлаарай. 2017-06-02 13:56:39
    Бат-Эрдэнэ ээ, чи сайд болж ирэхдээ дагуулж ирсэн ширэн нүүртэй дэд сайд Дуламдорж, золбин хурандаа Х.Батбилэг, С.Долоонжин нараа аваад зайлаарай.
    203.91.115.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Бүгдээрээ огцор 2017-06-02 13:15:22
    Бүгдээрээ огцор
    202.9.40.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Төрөө 2017-06-02 09:10:20
    МҮБХ-ны Нямдоржийг 15 жил огцруулж чадаагүй юм чинь,Бат - Эрдэнийг гонжийнжоо за. Тэгээд болоо.Батсуурь будааны хүүхэд хохь нь шдээ
    202.21.118.22
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-06-02 08:50:10
    ene buduun awarga irgenii zorig, hun chanar gargaad uuruu sanalaaraa ogtsorwol tumen olond mun ih hundlegdendee
    202.9.43.218
    Мэдэгдсэн Хариулах
  • ӨӨР  2017-06-02 07:51:04
    ӨӨРӨӨ ОГЦРОХ ЁСТОЙ,
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Болдоо 2017-06-02 07:14:41
    Хэээрийн сургууль хийх явцад цэрэг амь үрэгдвэд батлан хамгаалахын сайд огцрох ёс байхгүй. Дэлхийн бүр оронд ийм эрсдэл байдаг юм.
    103.9.90.194
    Мэдэгдсэн Хариулах
  • т,т 2017-06-02 05:20:04
    Рио Тинтогийн атганд орж авилга авсан новшнууд огцорч шорондоо марш,
    202.21.112.117
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-06-02 04:47:10
    Монголд хүний амины үнэ цэнэ гэж байна уу
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-06-02 04:42:48
    огцор огцор огцор,2 хүний амийг хороочоод суугаад байх юм ичээч.
    103.10.20.58
    Мэдэгдсэн Хариулах
  • MAXH 2017-06-02 04:18:39
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд ...
    122.201.31.64
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн байна 2017-06-02 04:13:48
    Энэ балай чинь огцроогүй байгаа юм уу ямар бөх зүрх бэ 2 сайхан залуу амь насаараа өөр олон залуус эрүүл мэндээрээ хохироод байхад үүний хажууд Батсуурь ч яамай...
    103.242.47.98
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-06-02 04:12:25
    нэг муу цааснаас болж боловсролын сайд огцорч бхад 2 хүний алтан амь эрсдээд бхад Бат-эрдэнэ бас огцрох ёстой
    202.70.46.20
    Мэдэгдсэн Хариулах