Төөрсөн 282 хүүхдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Монголчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ жилийн хүүхдийн баярын өдрийг Монгол Улс даяар харьцангуй тайван тэмдэглэж, элдэв хэрэг зөрчил багатай өнгөрүүлсэн ч эцэг, эхээсээ төөрсөн хүүхдүүд байсныг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Тодруулбал, өчигдөр төв талбайд 282 хүүхэд төөрсөн байсныг бүгдийг нь цагдаагийн байгууллагын алба хаагчид эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Иймд эцэг, эхчүүдийг баяр ёслол, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.