Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас, Цус сэлбэлт судлалийн үндэсний төвтэй хамтран "Цусаа бэлэглэх өдөр" донорын өдөрлөгийг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын байрны Иргэний танхимд зохион байгуулна.

10:00 цагт: Д.Оюунхорол сайд Төрийн ордны нутгийн удирдлагын танхимд 21 аймгийн Засаг даргатай онлайнаар холбогдож, үүрэг даалгавар өгнө.

10:00 цагт: Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ой тохиож байна. Ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ Аврах тусгай ангид болно.

10:00 цагт: Сүхбаатарын талбайд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын "Нээлттэй хаалга"-ны өдөрлөг болно.

11:00 цагт: “JCI GARDEN” төсөл нь JCI байгууллагын Үндэсний байгууллагууд, эгч дүүсийн харилцаатай салбар байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаагаар бүтээн байгуулагдаж, НОГООН ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАХ нэгдсэн зорилго дор амжилттай хэрэгжиж байна. Тус төсөл нь 2013 оноос хойш үе үеийн Ерөнхийлөгчид, удирдлагын багийнхан, гишүүдийн оролцоотойгоор хэрэгжиж байгаа бөгөөд 2015 оноос JCI Конгресс салбар байгууллага төслийн хэрэгжүүлэгчээр амжилттай ажиллаж JCI Монгол байгууллагадаа тѳслѳѳ ёслол төгөлдөр хүлээлгэн ѳгѳхѳд бэлэн боллоо.
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн "JCI Garden" төсөл
 
11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд Монголын чөлөөт ахмадын холбооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Шадар сайдын өрөөнд Баяр наадмыг зохион байгуулах комиссын хурал болно.

Монголын Үйлдвэрчний Соёлын төв ордонд Чээж тоолол Соробан сампингийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээн болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.