Нийслэлийн хэмжээнд 3100 гаруй ээж “Алдарт эх“ одон хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улаанбаатар хотын хэмжээнд Алдарт эхийн 1 дүгээр одонгоор 160, 2 дугаар одонгоор 2992 ээж өнөөдөр шагнагдлаа. Төрийн одонг НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулав.

Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Юуны өмнө энд цугласан ээжүүддээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярын мэндийг дэвшүүлье. Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд Ерөнхийлөгч зарлиг буулгаж, алдарт эхийн одонг гардуулдаг. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 1 дүгээр зэргийн одонг 160, 2 дугаар зэргийн одонг 2992 ээжид олгож, шагналаа. Энэ нь та бүхний юутай ч зүйрлэшгүй хөдөлмөрийг төр засгаас үнэлж байгаа нэгээхэн хэлбэр билээ. Алдарт эхийн 1, 2 дугаар одонг төр засгийн бусад тэтгэмж дагалддаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Та бүхэнд эрүүл энх, аз жаргалыг хүсье. Монголын үрс маш олон болох болтугай” хэмээсэн юм.

Хуулиар 4 болон түүнээс дээш хүүхэдтэй бол 2 одон, 6 ба түүнээс дээш хүүхэдтэй бол 1 дүгээр одон авдаг билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.