“Өргөө” амаржих газарт өдрийн дурангийн мэс засал хийх боломж бүрдэв

НИТХ-ын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаныхан эх үрсийн баярыг тохиолдуулан өнөөдөр “Өргөө” амаржих газарт зочиллоо. Тэд Австрали улсын буцалтгүй тусламжаар олгосон тоног төхөөрөмжийн замын зардлыг шийдвэрлэж өгч буйгаа тус хамт олонд дуулгаад олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр мэндэлсэн бяцхан үрс, ээжүүдэд гарын бэлгээ өгсөн юм. 



НИТХ-ын дарга Ц.Сандуй “Эх үрсийн баярыг тохиолдуулан “Өргөө” амаржих газарт Австралийн Мельбурн хотын эмнэлгийн буцалтгүй тусламжаар ирэх дурангийн мэс заслын аппарат, дагалдах тоног төхөөрөмжийн замын зардлын асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэсэн. Эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж учраас иргэдийн хурлаас уг тоног төхөөрөмжийг Монголд авчрах замын зардлыг нь гаргахаар болсон.  Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч бид дотоод нөөц бололцоогоо дайчлаад энэ жил 4.5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт тавьсан. Энэ нь дүүргүүдийн эмнэлгийн мэс заслын тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэхэд зориулагдах юм” хэмээн онцоллоо.

“Өргөө” амаржих газрын дарга Д.Энхбаяр “НИТХ-ын дарга болон, төлөөлөгчид Австралт улсын Мельбурн хотын кибеле эмч нарын баг, холбогдох олон улсын байгууллагаас хандивлаж буй тоног төхөөрөмжийн тээврийн зардал болон бусад дэмжлэг үзүүлэх шийдвэрүүдээ бидэнд танилцууллаа. Мөн хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан одоогоор амаржаад байгаа 15 эх, тэдний бяцхан үрсэд өөрсдийн гарын бэлгийг гардуулсан юм. Дурангийн мэс заслыг манайх 2009 оноос хийж байгаа. Манайх эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын  иж бүрэн нэг аппараттай. Хандиваар ирж буй 500 сая төгрөгийн өртөг бүхий аппараттай болсноор өдрийн дурангийн мэс заслыг хийх боломж бүрдэж байна” гэв.

Австрали улсын Мельбурн хотын эмнэлгүүдтэй нийслэлийн “Өргөө” амаржих газар 2009 оноос хойш хамтран ажиллаж иржээ. Хамтын ажиллагааны хүрээнд “Өргөө” амаржих газарт 500 гаруй сая төгрөгийн эмчилгээний тоног төхөөрөмжийг бэлэглэсэн байна. Тодруулбал, дурангийн мэс заслын иж бүрэн аппарат, дагалдах тоног төхөөрөмж, хэт авиан аппарат, нярайн дулаацуулах ширээ болон шарлагын аппарат, умайн хүзүү дурандах кольпосколи болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг Австрали улсын эмч нарын кибеле багаас “Өргөө” амаржих газарт хандивласан аж. Харин уг төхөөрөмжүүдийг Монгол Улсад авчирхад тээврийн зардлын асуудал тулгарч байсныг  НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаанаар хэлэлцэн замын зардалд шаардлагатай 10 сая төгрөгийг иргэдийн хурлын зардлаас гаргахаар болсон билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • amjilt  2017-06-02 07:47:38
    ajiliin amjilt oshoo ih yum hiigeeree ard irged chin tand itgej baiga shu
    119.81.10.164
    Мэдэгдсэн Хариулах
  • эмч 2017-06-02 07:43:04
    Enend uneheer ih bayrlala bi emnelgiin ajilchin hun uneheer hetsuu baidal baisan awahgeed ih udaan hootsoldson sandui gedeg hun l bidniig sonsoj hiij ogloo tand...
    185.76.10.175
    Мэдэгдсэн Хариулах
  • erhemee 2017-06-02 07:31:32
    Sandui dargad halun bayar hurgie.mundag ymaa oshoo saihan zuils sanachlad heregjulerei
    81.7.9.191
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-06-02 07:30:07
    ӨӨ ашгүй2 Хэрэгтэй сайхан мэдээ байна
    185.80.220.39
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-06-02 04:29:27
    Баярлалаа
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах