Цагдаагийн 900 гаруй албан хаагч үүргээ гүйцэтгэж байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, халаасны хулгай болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, бага насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 930 гаруй алба хаагчид өнөөдөр ажиллаж байна.

Тэд иргэд олноор цуглардаг Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Цэцэрлэгт хүрээлэн, Цэрэндоржийн гудамж, Туул голын эрэг, зуслангийн чиглэлд автомашин, явган болон морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ үзүүлж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2017-06-01 09:51:21
    Huuhduudiin belgiig aria deeremdehgui bailgui dee tsagdaa ah.
    66.181.184.239
    Мэдэгдсэн Хариулах