Хүүхдэд зориулсан өвөрмөц технологиуд

Хүүхэд өсгөж, хүн болгоно гэдэг тийм ч амар хялбар зүйл биш тул ээж аавуудын ажлыг хөнгөвчлөх гайхалтай бүтээлүүд эрэлт ихтэй байдаг. Иймд та бүхэндээ хүүхдэд зориулсан өвөрмөц бүтээлүүдийг танилиуулья
 

1. ГЭРЭЛТ БӨМБӨГ

 
Хүүхэд тань орой унтахдаа айж, гэрлээ асаалттай орхихыг хүсч байна уу. Тэгвэл энэхүү гэрэл танд хэрэг болох нь гарцаагүй. Энэ нь харанхуйг гэрэлтүүлж, хүүхдийн айдсыг үргээх төдийгүй эрүүл мэндэд нь хохирол учруулахгүй гэдгээрээ давуу талтай.
 

2. УХААЛАГ ДЭВСГЭР

 
Энэхүү дэвсгэр дээр хүүхдийг хэвтүүлснээр түүний жин, өндөр, хоолны төлөвлөгөө гэхчлэн бүх зүйлсийг мэдэх боломжтой. Хамгийн гол нь ухаалаг гар утсаа матрасстайгаа холбож, зориулалтын аппликейшнийг татаж авах шаардлагатай юм.
 

3. ХҮҮХДИЙН УЙЛАХ ЧИМЭЭГ ОРЧУУЛАГЧ

 
Хүүхдийн уйлах чимээг орчуулж, өлссөн, өвдсөн, цангасан, живх солих хэрэгтэй болсон зэргийг ялгаж хэлдэг аппликейшн байдгийг та мэдэх үү. Тэгвэл энэхүү апп нь эцэг эхчүүдийн хувьд хүүхлээ хянах хамгийн энгийн хэрэгсэл болоод байна.
 

4. АЮУЛГҮЙН ЗҮҮЛТ


Хүүхдээ төөрөх, алга болох вий хэмээн эцэг эхчүүл айж явдаг. Харин энэхүү зүүлтийг хөл, гаранд нь зүүснээр байршлыг нь тогтоох боломжтой. Та ухаалаг гар утастайгаа холбоход л энэ асуудлыг шийднэ.
 

5. СОНИРХОЛТОЙ ПРОЕКТОР

 
Хүүхдийг унтахад тус болох энэхүү проектор нь таазан дээр гоёмсог зүйлсийг дүрсэлж, өөрөөсөө уянгалаг чимээ гаргадаг байна. Энэхүү проектор нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бөгөөд харин ч түүний харах, сэтгэхийг чадварыг нэмэгдүүлдэг.
 

6. УХААЛАГ ШҮДНИЙ СОЙЗ

 
Шүдээ хэрхэн угааж байгааг ухаалаг утасны тусламжтайгаар харж, дутуу угаах, буруу угаах зэргээс сэргийлдэг байна. Энэ нь хүүхдийг шүдээ угаахад дуртай болгохоос гадна амьдралын зон хэвшилд сургана.
 

7. ГАР ЦҮНХ ШИГ ТЭРЭГ


Хүүхдийн тэргийг зөөх үргэлж хэцүү асуудал байсаар ирсэн. Харин тус тэргийг гар цүнхэнд багтахуйц жижиг хэмжээтэй болгох боломжтой аж.

Зууны мэдээ
Т.Сайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.