Баярын бөмбөлөгтэй автобус үйлчилж байна
Өнөөдөр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”. Энэ өдрийн тохиолдуулан Нийслэлийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын санаачлагаар ”Улаанбаатар смарт карт” компанитай хамтран хүүхэд багачуудаа баярлуулахаар 40000 ширхэг бөмбөлөг бэлэглэхээр болжээ.

Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусаа чимэглэн, нийтийн тээврээр үйлчлүүлэгч хүүхэд багачууддаа бөмбөлөг бэлэглэж байгаа бөгөөд  нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нар нь цагаан цамцтайгаар үйлчилж, баяр дээр нь баяр нэмэхээр ажиллаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.