Монгол-Оросын тээврийн салбар дахь хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна гэв

ХБНГУ-ын Лайпциг хотод зохион байгуулагдаж буй "Олон улсын тээврийн форум-2017"-ын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын тээврийн сайд М.Ю.Соколов тэргүүтэй албаныхантай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тус уулзалтад Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ц.Болор болон албаны бусад хүмүүс байлцав.



Москва хотноо өнгөрсөн арванхоёрдугаар сард хоёр сайд уулзсанаас хойш Монгол-Оросын тээврийн салбар дахь хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг талууд уулзалтын эхэнд онцоллоо. Энэхүү уулзалтаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Оросын Холбооны Улсын “Оросын төмөр замууд” НХН хооронд байгуулсан Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэл, хөгжлийн төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах талаар санал солилцов.



Сайд Д.Ганбат Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, төслүүдийн жагсаалтад тусгагдсан төмөр замын хойд коридорын Эрдэнэт-Овоот-Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төсөл болон зүүн коридорын Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа дуулгав. Тиймээс хойд коридорын ОХУ-тай холбогдох хэсэг болон Кызыл-Курагинотой холбох асуудлыг ойрын үед мэргэжилтнүүдийн төвшинд нарийвчлан хэлэлцэх саналтай байгаагаа сайд Д.Ганбат илэрхийлэв. Түүнчлэн зүүн коридорын төслийг хэрэгжүүлснээр Ази-Европыг холбосон транзит тээврийн шинэ гарц бий болох ач холбогдолтой тул энэ төслийг дэмжиж, эдийн засгийн коридорын тэргүүн ээлжид хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад байгаагаа дуулгалаа. Хоёр улсын тээврийн сайд нар авто зам, автотээвэр, төмөр зам болон агаарын тээвэр зэрэг өргөн хүрээнд ярилцсан бөгөөд мөн АН-2 маркын онгоцны шинэчилсэн загвар болох ТВС-2МС онгоцыг Монгол Улсад үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэв.

Эх сурвалж: ЗТХЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ТЭЭВЭРЧИН 2017-06-01 04:24:07
    ЭРЧИМТЭЙ ХӨГЖИЖ БАЙНА Л ГЭЭД БАЙДАГ ЦААСАН ДЭЭР Л ХӨГЖӨӨД БАЙДАГ ЮМ БАЙХДАА ХАРАГДАХ ЮМ Л ЛАВ АЛГА
    202.72.245.200
    Мэдэгдсэн Хариулах
    • уншигч 2017-06-01 14:28:44
      харин тийм ээ, ижил бодолтой байна
      66.181.186.158
      Мэдэгдсэн Хариулах