Гишүүд энэ өдөр хэнийг баярлуулав
Энэ л өдөр бяцхан үрсийн минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг болдог. Анх 1925 онд “Женевт” хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан.

Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн зургадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэсэн байдаг.


УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: ШИНЭ ЖИЛ, ЦАГААН САР, НААДАМ, ХҮҮХДИЙН БАЯРЫГ БЭЛЭГ АВДАГ БАЯР ГЭЖ Л БҮГД ОЙЛГОДОГ БАЙЛАА



 
-Танд эх үрсийн баярын мэнд хүргэе. Энэ хүн бүр хүүхэд ахуй насаа эргэн дурсдаг. Таны хувьд энэ өдрийг хэрхэн тэмдэгдлэн өнгөрүүлдэг байв?

-Баярлалаа. Хүүхэд байхдаа хүүхдийн баярын өдрийг тэсэн ядан хүлээдэг байлаа. Миний багад өдөр бүр чихэр, жимс идэх боломж байсангүй. Баяр наадмаар бэлэг сэлт авч, сэтгэлээ ханатал амттан иддэг байлаа шүү дээ. Шинэ жил, цагаан сар, наадам, хүүхдийн баярыг бэлэг авдаг баяр гэж л бүгд ойлгоно.

-Харин одоо төрийн түшээ хүний хувиар энэ баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна вэ?

-Товч түүх өгүүлэхэд хүүхдийн баярын үндэс суурь 1925 онд тавигдсан байдаг. АНУ-ын Сан-Франциско хотод сууж байсан БНХАУ-ын Ерөнхий консул 1925 оны 6-р сарын 1-нд өнчин өрөөсөн хүүхдүүдийг цуглуулан хооллож ундлан бэлэг өгч нэг үгээр бол баяр зохион байгуулсан байдаг. Мөн энэ өдөр Швейцарийн Женев хотод залуу үеийн өмнө тулгамдсан асуудлыг хэрхэх талаар олон улсын бага хурал болжээ.Тохиолдлоор давхацсан энэ хоёр үйл явдал хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн эхлэлийг тавьсан юм билээ. Эдүгээ дэлхийн 60 гаруй оронд хүүхдийн баярыг тэмдэглэж байна. Энэ өдөр хүүхдүүдээ баярлуулах аян орон даяар өрнөдөг уламжлалтай. Энэ аянд манай УИХ-ын гишүүд ч нэгдэж байна.
 

"Санаагаар болдог бол бүх байрны өмнө тоглоом тавихсан, даанч хөрөнгө мөнгө нь хязгаарлагдмал юм даа"


Миний хувьд  тойргийнхоо 500 гаруй хүүхдэд гарын бэлэг өгч баярлууллаа. Эдийн засгийн байдал хүнд, бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа амаргүй үед  үр хүүхдүүддээ өгөх бэлэгний ачаанаас хуваалцсанд аав, ээжүүд талархах юмаа. Ер нь хүүхэд баярлуулна гэдэг чинь буянтай ажил. УИХ-ын сонгуулийн 55-р тойрогт Хан-Уул дүүргийн 1,2,3,12-р хороод багтдаг. Энэ удаа хүүхдүүдээ бөөнд нь цуглуулж бэлэг өгдөг уламжлалаа өөрчилж өөрийн ажлын алба, зөвлөх, шадар туслахууд, хороодын засаг дарга нар, нийгмийн ажилтнуудтайгаа баг болон хуваагдаж айл гэрээр явж бэлгээ өглөө. Ингэхдээ иргэд, сонгогчидтойгоо уулзаж санаа бодлыг нь сонсох зорилго агуулсан хэрэг. Сайрхаж байна гэж битгий бодоорой. Таныг асуусан болохоор хариулъя. Жилдээ гурван удаа шинэ жил, хүүхдийн баяр, хичээлийн шинэ жилтэй холбогдуулан тойргийнхоо хүүхдүүдийг баярлуулдаг. Бүх хүүхдүүддээ хүрдэг гэж худлаа хэлэхгүй ээ. Дэмжлэг шаардлагатай айл өрхөд баяр наадмаар хүүхдүүддээ бэлэг, хичээлийн хэрэгсэл авч өгөх ачаанаас л таталцдаг. Хүүхдийн баяраар Хан-Уул дүүргийн хорооддоо сагсны талбай байгуулж,шинэ шийд зоосноо хүлээлгэж өглөө. Бас л хөөрхөн ажил, хөрөнгө мөнгө болдог юм байна. За бас ганц нэг газар хүүхдийн тоглоом байрлуулсан. Үр хүүхэд нь баярлахаар эцэг,эх нь ч даган баярладаг хойно ээж,аавууд  байрныхаа гадна цуглачихсан цай,тавгийн идээ,цэцэг навчтай угтлаа. Баярлах, ичих хоёр хосолсон сонин мэдрэмж  төрсөн шүү. Ээж,аавууддаа их баярлаж байна. Тоглоом суурилуулах сургаар эцэг, эхчүүд сууц өмчлөгчдийн холбоотойгоо хамтран цементээр тоглоомын талбай цутгаж бүр хүүхэд зөөлөн газардах хиймэл өвсөн шалавч аваад тавьчихсан хүлээж байсан. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэж энэ шүү дээ. Цаашид хүүхэд хамгааллын чиглэлээр хууль тогтоогчийн хувьд идэвхтэй ажиллана гэж бодож байгаа. Ярилцсанд баярлалаа. Энэ сайхан өдөр их зохиолчийн хэлсэн “Монгол үрс маш олон болтугай” хэмээх бэлэгтэй ерөөл өргөе.
 

 
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: ЭЭЖИЙНХЭЭ УРЛАСАН ПЛАЖААР ГОЁСОН ОХИДУУД Л ХАМГИЙН ГОЁ ХАРАГДДАГ БАЙСАН




 
-Танд баярын мэнд хүргэе.  Хүүхдийн баярын өдөр танд хамгийн түрүүн ямар дурсамж санагддаг вэ?

 -Баярын мэнд хүргэе. Хүүхдийн баяр бол албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж байх ёстой өдрийн нэг. Энэ өдрийг хүүхэд бүр хүсэн хүлээдэг. Энэ өдөр хүүхэд бүр инээд хөөр, баяр бахархалаар цалгиж өнгөрөөгөөсэй гэж хүсдэг. Жилд өнгө нэмдэг өдрүүдийн нэг л дээ.  Бага байхдаа хамгийн сайхан хувцасаа өмсөөд, хамгийн сайхан амттанг идэж л өнгөрүүлдэг байлаа. Бидний үед ээж аавууд хүүхэддээ  шинэ хувцас худалдаж авч өгөхөөс илүүтэй өөрсдийнхөө оёсон хувцасыг өмгөдөг байсан. Аймгийн төвд ээжийнхээ урласан плажаар гоёсон охидууд л хамгийн гоё харагддаг. Ээжийн оёсон плаж бол хамгийн гоё, тансаг гоёл.

-Тэгвэл өнөөдөр гэр бүлийн хүрээнд мөн төрийн түшээ эмэгтэйн хувьд хэрхэн баярлах вэ?

-Манай хүү маань нас биед хүрсэн. Мэдээж хүүхдүүд баярлуулахаар тойрогтоо очно доо.

 

УИХ-ын гишүүн М.Билэгт: ЭНЭ ХОРВОО ДЭЭР МИНИЙ ОХИНООС ӨӨР ГОЁ ХҮН БАЙХГҮЙ ЮМ ШИГ БАЯСАЖ БАЙСАН




 
-Санаанаас гардаггүй хүүхдийн баярын тухай дурсамжаас сонирхуулахгүй юу?

Миний хувьд малчны хотонд төрж өссөн. Бага байхад хүүхдийн баярын өмнө олон хүүхэдтэй айл өрх хүүхдийн мөнгө гэж авдаг байсан. Ээж тэр мөнгөө аваад бидэнд чихэр авчирч өгдөг байсан л даа. Нийтлэг өргөн хүрээнд тэмдэглэдэг байгаагүй л дээ. Харин ээж болоод хүүхдийн баяраар дөнгөж хөлд орж байгаа охиндоо өөрийнхөө оёсон  даавуун плажаа өмсүүлчихээд л тэнтэр тунтар алхаж байхыг харах  орчлонгийн хамгийн жаргалтай мөч. Энэ хорвоо дээр миний охиноос өөр гоё хүн байхгүй юм шиг баясаж байсан.

-Энэ жилийн хувьд энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байна вэ?

-Аль болох олон хүүхдийг баярлуулах юмсан гэж боддог. Манай тойрог 10 сумтай. Сум бүрт 200-аад хүүхдэд бэлэг хүргүүлсэн.
 
П.Гоо
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen  2017-06-03 10:11:59
    ene heden balai avgaig hen songodog bna aa bushuuhan hugatsaa ni duusaad zailaasai
    139.5.19.167
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-06-03 03:40:02
    Yamar ch hereggui yariltslaguud, unshihaas zalhuu hurmeer.
    202.70.46.219
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-06-02 09:30:50
    Enhbold ene olon yamarch chadvargui , yuch medehgui avgai naraa yah gej baina ? ingeed l dahin dahin songogdood baih uu?
    66.181.160.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-06-02 04:43:06
    Харин гишүүд тэр бэлгийг нь тарааж яг тань шиг PR-аа хийдэг.
    202.70.33.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Bilegt 2017-06-02 03:12:49
    Bilegt gedeg gishuun baidag yum uu
    103.9.90.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Kj 2017-06-01 15:33:18
    Ene targan tsagaan huuhen chin hen be
    202.9.41.124
    Мэдэгдсэн Хариулах
  • bayanundur 2017-06-01 06:45:49
    bitgii bidnig doromjil ugsun biligee ereed ned haraarai bilegtee ih yum ugsun yatai reklamdahaasaa ichihgui bna uu arai ch dee erhem gishuunee bolij uz heteseen...
    103.242.47.174
    Мэдэгдсэн Хариулах