Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхтэй ярилцлаа.
-Саяхан Женев хотноо болсон Хүний эрхийн дэд хорооны Хүүхдийн эрхийн комиссын хуралдаанаар Монгол улсад хэд хэдэн зөвлөмж өгсөн. Яг ямар зөвлөмж өгсөн бэ? Энэ талаар яриагаа эхлье.
-Энэ сарын 27 нд Швейцарын Женев хотноо Хүний эрхийн дэд хорооны Хүүхдийн эрхийн комисс хуралдсан. Уг хурлаар Монгол улсын хүүхдийн эрхийн ерөнхий байдал ямар байна вэ гэдэг дээр үнэлэлт, дүгнэлт өгсөн. Ингэхдээ үндсэн хоёр дүгнэлт гаргаад байгаа. Нэгдүгээрт, Монгол улсын хүүхдийн эрхийн хангалт сайн байгаа гэсэн дүгнэлтийг өгсөн. Гэхдээ хоёрдугаарт зайлшгүй хийж хэрэгжүүлэх ёстой зүйлүүдийг жагсааж, үүн дээр зөвлөмж өгсөн. Өөрөр хэлбэл бодлогын гадна орхигдож үлдсэн зарим зүйл байна гэж үзсэн. Энэ нь юу гэхээр хамгийн эхэнд хараа хяналтгүй хүүхдийн асуудал байгаа. Монгол улсад өнөөдрийн байдлаар хараа хяналтгүй 78 хүүхэд байна. Тэдгээрийн гэр бүлд тулгарч байгаа асуудал юу байна вэ гэдэг асуудлыг судалж үзэх. Мөн зарим хүмүүсийн ярьдаг шиг хүүхэд гудамжинд гараад зан ааш нь өөрчлөгдөөд байдаг юм байхгүй. Хүүхэд гэрээсээ явах тухай нэг өдрийн дотор шийдчихдэггүй. Удаан бодож, эргэцүүлсний эцэст шийдвэр гаргадаг. Тэгэхээр ингэж явах болсон шалтгааныг судалж, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээг авах шаардлагатай юм. Хоёрдугаарт Тавиул хүүхэд буюу өрх толгойлсон хүүхэд гэж яриад байгаа. Оюутан, сурагчийн дотуур байранд эцэг эхээсээ хол амьдарч байгаа эдгээр хүүхдүүдийн эрх хамгааллын асуудлыг шийдвэрлэх. Гуравдугаарт бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа асуудалд анхаарлаа хандуулахыг зөвлөсөн. Өнгөрсөн оны байдлаар бага насны 23 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн судалгаа байгаа. Гэвч ийм төрлийн хэргийн шийдвэрлэлт маш хангалтгүй байдаг. Учир нь ийм төрлийн хэргийн хэрэгтэн нь хамаатан садан, ураг төрлийн хүмүүс нь байдаг учир гэр бүлийнхээ хүрээнд зохицох эсвэл нуун далдалдаг. Тиймээс ийм хэргийг шударгаар шийдвэрлэх, аль болох ийм хэрэг гаргахгүй байх талаас нь эрхзүйн зохицуулалтыг хийх хэрэгтэй байна гэдгийг хэлсэн. Дөрөвдүгээрт, хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал. Ялангуяа малчин хүүхдүүд, уул уурхайд ажиллаж байгаа хүний хүүхдүүд ажилд нь тусалдаг, том хүн багтахгүй нүхээр хүүхдүүд орж байгаа энэ асуудалд анхаарал хандуулж, бодит тоо судалгааг гаргах шаардлагатай байгааг хэлж байна. Дээр дурдсан ийм асуудлуудаар бид зөвлөмж аваад байна.
-Тэгвэл эдгээр зөвлөмжүүдийн дагуу ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? Ер нь бол өмнө нь эдгээр асуудлуудаар ажиллаж байсан биздээ?
-Хуучнаар Хүүхдийн төлөө үндэсний газар нэртэй байсан энэ газрыг Хүүхэд гэр бүл хөгжлийн газар болгон нэрийг нь өөрчлөн, бүтцийн шинэчлэл хийсэн. Энэ юу вэ гэхээр гэр бүлийг хөгжүүлэх хамгийн тохиромжтой газар бол сургууль юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хүүхдийг гэр бүлийн орчинд нь хэрхэн яаж хүмүүжүүлэх, хайрлах чиглэлээр эцэг эхчүүдэд зөвлөмж өгөх шаардлагатай болсон. Улмаар Хүүхэд гэр бүлдээ байхдаа эцэг эхтэйгээ байхдаа ямар хүмүүжил авах ёстой вэ гэдэг ном, апликейшн хүртэл гаргаад энэ талаар мэдээлэл өгч байна. Дээр хэлсэн зөвлөмжийн дагуу тулгамдаад байгаа асуудлуудаа эхнээс нь шийдвэрлээд явж байгаа. Тухайлбал хараа хяналтгүй хүүхдүүдийн судалгааг хийж, бүртгэлтэй болгосон. Ингээд 27,28 хүүхдийг хүүхэд хамгааллын төвд байрлуулж, хооллож, ундалж байгаа. Энэ мэт ажлуудыг шат дараатай хийгээд явна.
-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ, хүүхдийн толгой байгууллагын хувьд ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар болсон бэ?
-Манайханд ийм нэг хандлага байдаг. Зөвхөн зургаан сарын 1-нд баярлах ёстой гэсэн. Гэтэл хүүхдүүд өдөр бүр баярлаж байх ёстой. Мэдээж хэрэг манай зүгээс хүүхдийн баярын хүрээнд хүүхдүүдээ баярлуулна. Тухайлбал хараа хяналтгүй байгаа 70 гаруй хүүхдүүдээ эргэж тойрч, гарын бэлэг гардуулна. Гэхдээ эдгээр арга хэмжээнүүдээ нэг удаагийнх биш байгаасай гэж хүсэж байна. Цаашид өнчин хүүхдүүдэд зориулсан банкны хадгалмжийн үйлчилгээ нээх ажлыг бид төрийн банктай хамтран ажиллахаар ярилцаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр асрамжийн газарт амьдардаг хүүхдүүдийн сар бүр авдаг хүүхдийн 20 мянган төгрөгийг нь хадгаламжийн дансанд хадгалж, 18 нас хүрэхээр нь өөрт өгдөг болгох талаар судалж байгаа. Олон нийтэд зориулаад бүх музейнүүд гэр бүлийн тикеттэй болж байгаа. Энэ жилийн тухайд хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай гэдэг уриан дор тэмдэглэж байгаа учраас гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх боломжийг түлхүү олгохоор хөтөлбөр боловсруулсан. Энд нэг зүйлийг хэлэхэд нэг ийм судалгаа байдаг юм. Эцэг эхчүүдээс та хүүхдээ хэр ойлгодог вэ гэж асуухад 75 хувь нь сайн ойлгодог гэж хариулсан байдаг. Гэтэл эсрэгээрээ хүүхдүүдээс нь эцэг эхчүүд хэр ойлгодог тухай асуухад 75 хувь нь ойлгодоггүй гэж хариулсан байдаг юм. Бид хүүхэд гэр бүлдээ юу хүсдэг вэ гэдэг гэрэл зургийн уралдаан зарласан. Энэ уралдааны бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаад байгаа. Энэ үзэсгэлэнг баярын үеэр дэлгэсэн тул эцэг эхчүүд заавал ирж үзээсэй гэж хүсэж байна. Маш олон хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай байхыг хүсэж байгаа, маш олон хүүхэд миний аав битгий архи уугаасай гэж хүсэж буйгаа зургаараа дамжуулан илэрхийлсэн. Үүнийг эцэг эхчүүд ирж үзээрэй гэж урьж байна.
-Сүүлийн үед гэр бүл салалт ихсэх хандлагатай байгаа. Танай байгууллагын хувьд нэрээ өөрчлөөд гэр бүлийн хөгжлийг дэмжих газар болсон. Тэгэхээр энэ асуудал дээр ямар бодлого чиглэл барьж ажиллаж байгаа вэ?
-Саяхан УИХ-ын чуулганаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталсан. Энэ хуулинд уг асуудлыг маш тодорхой тусгаж өгсөн. Тухайлбал ЕБС-ийн төгсөх анги болон их дээд сургуулийн нэг, хоёрдугаар дамжаанд заавал судлах хичээлийн тоонд гэр бүл төлөвлөлтийн хичээлийг оруулж өгөхөөр болсон. Өөрөөр хэлбэл ахлах болон, их сургуулийн оюутнууд гэр бүл төлөвлөлтийн талаар албан ёсны хичээл үзэж эхэлнэ. Яагаад гэвэл манайхан гэр бүл төлөвлөлтийн асуудлыг мартаад 27 жил болж байна. Иймд сүүлийн үед гэр бүл салалт маш их байна. Өдөрт 13 гэр бүл салж байна. Энэ бол аюултай тоо.
-Олон улсад гэр бүл салалтаас сэргийлсэн ямар бодлого хэрэгжүүлдэг юм бол?
-Ганцхан жишээ дурдахад , Норвеги улсад Засгийн газар нь аливаа шийдвэр гаргахаасаа өмнө энэ шийдвэр нь гэр бүлд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг судалж үздэг хяналтын зөвлөлөөрөө хянуулдаг. Өөрөөр хэлбэл Засгийн газрынхаа гаргах гэж байгаа шийдвэрийг хяналтын зөвлөл нь гэр бүлд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг олон талаас нь шалгаж үзээд түдгэлзүүлэх эрхтэй гэсэн үг. Олон улсад гэр бүлээ дэмжсэн ийм л төгс бодлого явуулж байна. Бид ч мөн адил бодлогын түвшинд ингэж ажиллах ёстой.
Ярилцсанд баярлалаа.

Б.Сансар
Olloo.mn