Их дэлгүүр орчмын замыг 18:00 цаг хүртэл хаана
Өнөөдөр Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Д.Сүхбаатарын талбайд 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулах, урлаг соёл, худалдаа, үзвэр үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулагдана.

Тиймээс хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн авто замын хөдөлгөөнийг  11:00-16:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах аж. Мөн бяцхан хүүхэд багачуудын оролцсон явган парадын үеэр Ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын авто замыг түр хугацаагаар хязгаарлана.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн хэмжээнд Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг дүүргийнхээ IV хорооны нутаг дэвсгэр Б.Цэрэндоржийн гудамж буюу хүмүүсийн хэлж заншсанаар Улсын их дэлгүүрийн урд талын усан оргилуур орчимд тэмдэглэн өнгөрүүлэх аж. Энэ үеэр Б.Цэрэндоржийн гудамжны баруун, зүүн талын нэг чигийн хөдөлгөөнтэй замын зорчих хэсгийг тухайн өдрийн 10:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлах юм.


Иймд эрхэм жолооч та бяцхан үрсээ хүндлэн хязгаарласан замаар зорчихгүй байх, дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.