Эх үрсийн баярын мэнд хүргэе
Бидний амьдралыг үр хүүхэд л гэрэл гэгээтэй болгож, инээд хөөр бэлэглэж байдаг. Тэгвэл бид тэдгээр аз жаргал бэлэглэгчдэд юугаар тусалж чадах вэ.

Энэ асуултанд эцэг, эхчүүд янз бүрээр хариулах байх. Гэхдээ тэднийг инээлгэж, баясгах нь хамгийн чухал санагддаг. Тиймээс зургадугаар сарын 1-ний энэ өдрийг бусад бүхий л өдрүүдээс илүү үр дүнтэйгээр ашиглах нь зөв болов уу.

Одоо эргээд харахад аав, ээжийгээ дагуулаад паркийн тоглоом дээр урт удаан дараалалд зогсож, хуушуур аваад хувааж идэх гээд жирийн нэг дурсамжаас хэчнээн сайхан аз жаргал мэдрэгдэж байна гээч. Бид үр хүүхэддээ ийм аз жаргалыг бэлэглэх ёстой.

Монголын хүүхэд бүрийн хамгийн дуртай баяр юу вэ гэж асуувал ихэнх нь “хүүхдийн баяр” гэж хэлэх байх. Учир нь энэ өдөр тэдэнд аав, ээжтэйгээ зугаалах, тоглох, амттан идэх боломж олддог юм. Тиймээс эцэг, эхчүүд минь энэ өдрийг хүүхэддээ зарцуулаарай.

Өнөөдөр дэлхий даяар аз жаргал бэлэглэгчдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж байна. Тэд өнөөдөр л хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр шинэхэн гоёлоо өмч, хотын гудмаар гэгээ татуулан алхаж байна. Энэ ертөнцийн хамгийн сайхан баяр бол хүүхдийн баяр юм. Хүүхэд баярлаж байгаа учраас энэ ертөнцөөс гэрэл гэгээ цацарч байна.

Аав ээж, эмээ өвөө, ах эгчийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй, хүүхэд багачууд та нартаа чин сэтгэлийн баярын мэнд хүргэж байна.  Өнөөдөр та бүгдийн эрхийг хамгаалах өдөр, Өнөөдөр та бүгд хүслээ биелүүлэх өдөр. Аз жаргал эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхийг дүү нартаа хүсье.

Оллоо.мн хамт олноос
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.