Хүүхдийн баярын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр
Энэ жилийн Эх хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг  “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулна.

Уг баярын үйл ажиллагаа нь багачуудын оюун санаа, бие бялдар, бодох сэтгэх, онцлогт нийцсэн “Оньсон наадгай”, “Шагайн наадгай”, “Хөлөгт наадгай”, “Ээдрээ тайлах наадгай”  гэсэн 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг энэ цагийн  хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой аж. Түүнчлэн хүүхдийн баяраар уламжлалт 15 төрлийн наадгайгаас хүүхэд багачуудын сайн мэдэх 6 төрлийг онцлон “Уламжлалт наадгайн баатрууд”-ыг шинээр гаргаж амилуулна.


“Хүүхдийн баяр”-ыг тохиолдуулан тоглогдох урлаг, соёлын арга хэмжээний хөтөлбөр

Нийслэлийн Засаг даргын тамгын газар

06 дугаар сарын 01-нд 11:00-16:00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХЭДбаярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга

06 дугаар сарын 01-ний өдрийн 10:00,14:00 цагуудаас “Хүүхдийн ертөнц” бүжгийн тоглолтыг өөрийн тайзнаа тоглоно.

Улсын драмын эрдмийн театр

06 дугаар сарын 01-ний өдрийн 12:00, 15:00, 18:00 цагуудаас “Цасан гоо ба 7 одой” жүжиг тоглогдоно.

Хүүхэлдэйн театр

05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” жүжиг тавигдана.

Гэгээнтэн кино театр

06 дугаар сарын 01-ний өдөр

  • Маргад эрдэнийн орноор аялсан нь / Монгол дуу оруулагатай Хүүхэлдэй кино /
  • Карибын тэнгисийн дээрэмчид
  • Спарк /Хүүхэлдэй кино/
  • Галактикийн хамгаалагчид -2
  • Харийнхан
 

Тэнгис кино театр

06 дугаар сарын 01-ний өдөр Маргад эрдэнийн орноор аялсан нь хүүхэлдэйн кино

Өргөө кино театр

06 дугаар сарын 01-ний өдөр Маргад эрдэнийн орноор аялсан нь хүүхэлдэйн кино

 

Монголын хүүхдийн ордон

06 дугаар сарын 01-ний 14:00 цагт Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, бэлэг гардуулах үйл ажиллагаа болно.

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар 

05 дугаар сарын 31-ний өдөр 11:00 цагаас Дүүргийн Соёлын ордонд “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар

05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар

05 дугаар сарын 31-нд 12:00 цагаас УБ Паласийн гадна талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

05 дугаар сарын 31-нд 12:30 цагаас Төмөр замын дээд сургуулиас УБ Палас хүртэл парад алхана.

Багануур дүүргийн Засаг даргын тамгын газар

06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газар

06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар

05 дугаар сарын 31-нд 9:40 цагаас Соёлын ордны өмнөх талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар 

06 дугаар сарын 01-нд 10:30 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар 

06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар

05 дугаар сарын 30-нд 14:00 цагт Аса циркэд Шилдэг өнгө продакшнтай хамтран Хүүхдийн баярын  арга хэмжээг зохион байгуулна.  

Үндэсний Соёл амралтын хүрээлэн

05 дугаар сарын 27-оос 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд “Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг Их тайз, бага тайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

05 дугаар сарын 26-нааc 06 дугаар сарын 04-ний өдрүүдэд “Аз жаргалтай хотхонд” баярын арга хэмжээг зохион байгуулна.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.