Тагнуул гэдэг ийм газар уу

Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарыг АТГ-аас баривчилж хорилоо, түүний эхнэр Ерөнхий прокурорт хандлаа, эсвэл захидал бичлээ... гэх мэдээллүүд тасрахаа болив.

Байсгээд л иймэрхүү утгатай мэдээлэл сонины хуудас, телевизийн эфирийг чимээд гараад ирэх.

Хэдэн жилийн өмнө эрхэм гишүүн Л.Гүндалай ноён сайд Ц.Нямдоржийг “Тагнуул” гэж цоллоод балрахаа шахсан. Хариуд нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Ж.Баатарыг шоронд ял эдлүүлээд өнгөрч байв. Сүүлд Ж.Баатар генерал “Уг нь Хятадын тагнуулыг илрүүлсэн гэж намайг буруутгаж байгаа бол шийтгэх биш шагнах ёстой байсан юм шүү дээ. Би чинь Монголын Тагнуулын дарга байсан. Монголд байгаа Хятадын тагнуулыг илрүүлсэн бол тэр чинь гавьяа биз дээ” гэж учирлаж байлаа. Тэр үед тагнуулын байгууллага баларсан зуларснаараа дуудуулан сүйд болж байсныг санаж байна.

Харин тэгвэл сүүлийн үед “од” болоод байгаа энэ Д.Цогтбаатар гэдэг дарга асангийн асуудал бас л хөгийн эд байгаа юм. Хэрэгт шалгагдаж байсан герман эрийг хил даваад зугтахад тусалсан гэж Цогтбаатарыг хорьсон гэж байгаа юм. Нөгөөх цагдаа, хилийн тагнуул, хил хамгаалах байгууллагын давхар давхар шалгалт хяналт нь хааччихсан юм. Түүнийг гэмт хэрэг хийхээс нь өмнө таслан зогсоох ёстой хүчний гэдэг тодотголтой олон байгууллага нь юу хийж байв аа. Тагнуулын байгууллага өөрөө “но”-той цоорхой ихтэй гэдгийг Д.Цогтбаатар хурандаа дахин нотлон харуулав.

Ер нь манай тагнуулын байгууллага гэж лойчихсон газар. Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын өрөөнд тавьсан чагнах, тагнах төхөөрөмж нь илэрч “онигоо” болоод л. Бүр арваад жилийн өмнө С.Зориг агсны гэрт тавьсан чагнах төхөөрөмж нь унаад ирж байсан гэдэг тэр үеийнхээсээ урагшилж хөгжсөн юм байхгүй хэвээрээ байгаа нь төрийн нарийны өрөөнөөс гарсан төхөөрөмжөөр дахин батлагдав.

Сүүлийн хэдэн жилд илрүүлсэн хамгийн том хэрэг нь Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар руу мессэж илгээсэн этгээдийг илрүүлэн баривчилсан явдал бололтой юм.

Хамгийн гол нь улсын нууц, зөвхөн гэмт хэрэг гэлтгүй улсын хөгжил, сайн сайханд ч тагнаж чагнаад хувь нэмрээ оруулах ёстой байгууллага иймхэн юман дээр бүдэрч унаад, тараа таниулаад байх гэж...Уг нь түмэн олон бид чинь хотын төвийн үргэлжилсэн тэр байшинд Монголын нууц тэр чигээрээ багтаж байдаг гэж битүүхэн сүсэглэдэг юм сан. Яг л буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй ... гэдэг шиг төмөр мэт чанд газар гэж итгэдэг. Харин тагнуулчид маань арай л биш ээ.

Б.ДАМДИН-ОЧИР
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганхуяг 2014-08-01 04:36:39
    2011 онд Шивээхурэнгийн боомтонд нуурс дамжуулах конвейер тавьбал ундэсний аюулгуй байдалд сорог нолоотэй гэж дугнэлт гаргасан гэж сонссон юм байна. Оноогийн ондорлогоос харахад инээдтэй байгаа биз
    103.26.193.6
    Мэдэгдсэн Хариулах
    • ганбаа 2014-08-02 05:29:02
      Нэг улсаас нөгөө улс руу конвейр тавьдаг альч улс орон гэж байхгүй. Ямар үйлдвэрийн нэг цехээс нөгөө цех рүү нүүрс зөөх гэж байгаа биш. Чам шиг мөнгөнөөс өөр юм бодохгүй болсон толгойд түүнийг ойлгох ухаан хүрэхгүй.
      103.26.193.21
      Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2014-08-01 03:18:24
    balarsan yumaa yum hogjood baihad manai tagnuul hogjdoggvi tatan buulga hool horooson hotoch bankar boloo yu.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах