О.Батнасан: Хууль сурталчлах зардлыг үндсэн чиглэлд тусгаж өгсөн үү

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдлаа. Хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнасан “Зарим дүүргүүдэд хууль сурталчлах хэлтэс гэж байгуулагдсан байна. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн хууль сурталчилгааны зардал Үндсэн чиглэлд орсон уу? Хилийн заставыг нэмж байгуулах тухай оруулсан уу” гэсэн асуултад хариулт авахыг хүслээ.

Үүнд УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Манай салбарыг эдийн засгийн ач холбогдол багатай үздэг юмуу, хөрөнгө санхүү суулгаж өгөх тал дээр шийдвэр гаргагчид хойрго ханддаг. Цааш цаашдаа энэ тал дээр анхаарч, шийдвэр гаргагчдын хандлагыг өөрчлөхгүй бол болохгүй юм билээ. 40 орчим мянган хууль сахиулагч албан хаагчдад хууль сурталчлах гэхээр энэ хөрөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Эрх зүйн боловсрол хөтөлбөрийг оруулж ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийг цэцэрлэг сургуульд байхаас нь эрх үүргээ мэддэг ёс суртахуунтай иргэн болгон хүмүүжүүлэх юм бол хүний эрхийг зөрчих, өөрийнхөө эрхийг хамгаалах тал дээр төлөвшсөн иргэн болон хүмүүжнэ. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ нөхцөлд хил торлох гэх мэт асуудлыг хойш тавьж байгаа” гэсэн хариултыг өглөө.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.