Зөрчил гаргасан найман захирлыг ажлаас нь чөлөөлсөн гэв

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шалтгааны талаар өнөөдөр Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон албаны бусад хүмүүс мэдээлэл хийлээ. Өнгөрсөн есдүгээр сараас хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн боловсролын газарт багш, эцэг эхчүүдийн зүгээс ерөнхий боловсролын сургуультай холбоотой 279 өргөдөл гомдол ирсэн байна. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиуд дээр 13 удаагийн төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ талаар хэлэхдээ “Шалгалтаар илэрсэн зөрчилд үндэслэн нийт 32 сургуулийн захиралд арга хэмжээ авсан. Найман захирлыг ажлаас нь чөлөөлөх сахилгын шийтгэл ноогдуулсан” гэлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгын мэдээлснээр “32 захирлаас 15 нь сануулах арга хэмжээ, 10 нь цалингийн 20 хувь хүртэл торгох арга хэмжээ, Найм нь ажлаас чөлөөлөх сахилгын арга хэмээ авсан. Үүнд ямар нэг хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй. Энэ том салбарт хариуцлага, сахилга батыг хангаж ажиллах нь маш чухал. Үүнийг шалгах хяналт шалгалтын хүрээнд гарсан зөрчилд авсан арга хэмжээ юм” хэмээв.

Хяналт шалгалтын явцад ХУД-ийн 18 дугаар сургууль дээр 43 зөрчил, СХД-ийн 9 дүгээр сургууль дээр 30 зөрчил, 67 дугаар сургууль дээр 29 зөрчил, 107 дугаар сургууль дээр 4 зөрчил илэрсэн байна. Эдгээр зөрчил нь Боловсролын тухай хууль зэрэг Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гэдгийг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пү 2017-05-31 04:01:05
    Сонирхож үзээрэй. АН-ын улсуудыг л халсан байгаа даа? Ийм л юм
    202.179.31.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганаа 2017-05-31 01:18:52
    Боловсролыг ингэж улс төржүүлж болохгүй.Энэ чинь улс орны амин судас шүү.Солиод сайжраад шинэ хүн нь шууд сайн ажил хийдэг хүн байна гэвэл худлаа шүү.
    202.179.26.151
    Мэдэгдсэн Хариулах
  • zuv 2017-05-30 17:57:27
    Ер нь хяналт шалгалт, хариуцлага үгүйлэгдээд байсан юм. Зоригтой алхам хийжээ. Захирлууд нь гар хардаг, шавар бурхан шиг тахиулах дуртай нь үнэн
    27.123.214.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Шулуухан хэлчих.  2017-05-30 12:24:05
    та нарт нэг юм зөвлье. Нам солигдонгуут шууд бүх сургуулийн захирлыг сольчихож бай. шудрага бүх захирлыг сольчих. нөгөө нам гарч ирээд мөн адил солино.
    202.179.26.146
    Мэдэгдсэн Хариулах
  • эцэг эх 2017-05-30 10:09:21
    107-ийн зөрчил маш бага тавигджэ. Ёстой ёсзүйгүй багш ажилчид, заалаа мөнгөөр шөнө 3цаг хүртэл өгч шөнөжин муушигдаж архиддаг, хүүхдээс байнга мөнгө нэхдэг.....
    202.179.24.23
    Мэдэгдсэн Хариулах
  • хэн 2017-05-30 10:02:55
    ажлаа хийж чадахгүй бол халах нь зөв шд
    66.181.185.127
    Мэдэгдсэн Хариулах
  • DOG 2017-05-30 07:51:13
    SHAL HUDLAA SOLIORCH ULS TURJIJ BGA YUM NEG IH SHALGAJ ENE HUUHEN NAMIIN DARGA NARIIN NEGNII L HUUHEN BIZDEE UUR YAVAH ZAILUUL
    103.194.176.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-05-30 06:14:07
    Муу ажилласан бол ямар яриа байна хална л биз энэ чинь зах зээлийн нийгэм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах