Олон улсын банк үүсгэн байгуулах асуудлыг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагт болно. Хуралдаанаар сайд нар 12 асуудал хэлэлцэж, дөрвөн танилцуулгыг сонсохоор товложээ.
  Засгийн газрын гишүүн
Хэлэлцэх асуудал
 
1.      Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай У.ХҮРЭЛСҮХ
2.      Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл У.ХҮРЭЛСҮХ
3.      “Эрдэнэс Mонгол” ХХК болон түүний охин компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай Ж.МӨНХБАТ
4.      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланийн тухай Б.ЧОЙЖИЛСҮРЭН
5.      Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээр болон дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай      протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл Б.ЧОЙЖИЛСҮРЭН
6.      Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах болон банкны үйл ажиллагааны тухай хэлэлцээр, ЭЗХАОУБ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл Б.ЧОЙЖИЛСҮРЭН
7.      Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Б.ЧОЙЖИЛСҮРЭН
8.      Дүрэмт хувцасны загвар, эдэлгээний хугацаа, дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журам батлах тухай С.БЯМБАЦОГТ
9.      Журам батлах тухай Н.НОМТОЙБАЯР
10.  Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Н.НОМТОЙБАЯР
11.  Гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай П.ГАНХҮҮ
12.  Бусад асуудал* Ж.ЭРДЭНЭБАТ
 
                                         Танилцуулах асуудал
 
13.  2017 оны 1 дүгээр улиралд иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Ж.МӨНХБАТ
14.  Гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн талаар Ц.МӨНХ-ОРГИЛ
15.  Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн явцын тайлангийн талаар* Б.ЧОЙЖИЛСҮРЭН
16.  Хууль зүй, дотоод хэргийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар С.БЯМБАЦОГТ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.