“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-аас 903 сая төгрөгийн зөрчил илэрчээ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн заалтуудыг үндэслэн “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн  2015-2016 оны үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, үйл ажиллагаанд хийсэн баримтын шалгалтаар 903 сая төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн байна.

Уг шалгалтаар тус компани Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмыг зөрчин 832,3 сая  төгрөгийн худалдан авалт хийсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчин 3,3 сая төгрөгийн урамшуулал олгосон, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчин 15,1 сая төгрөгийн зээл, хандив өгсөн зэрэг зөрчил, дутагдал илэрсэн байна.

Дээрх зөрчил, дутагдлыг арилган, биелэлтийг ирэх сарын 15-ны өдрийн дотор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ирүүлэхийг үүрэг болголоо.       
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-05-30 03:32:50
    Олон жил удаа дараа ийм дутагдал гаргаж байгаа ерөнхий нягтлангуудад ИХ УЧИР ШАЛТГААН БАЙГАА.
    202.179.31.88
    Мэдэгдсэн Хариулах