Б.Болор-Эрдэнэ: “Март эмэгтэйчүүд хөдөлгөөн” хүүхдийн баяраар нүцгэн жагсах эмэгтэйчүүдтэй нэгдэхгүй
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Сүхбаатарын талбайн төв хэсэгт гурван эмэгтэй хагас нүцгэн байдалтайгаар оффшор бүсэд данстай гэгдэх улстөрчдийг эсэргүүцэн, биедээ лоозон зүүж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл эдгээр эмэгтэйчүүд дахин ирэх зургадугаар сарын 1 буюу “Хүүхдийн эрхийн хамгаалах өдөр”-өөр нүцгэн жагсаал хийх болсон талаар мэдэгдсэн. Энэ талаар Б.Болор-Эрдэнээс дараах асуултад хариулт авлаа.

-Сайн байна уу? УИХ-ын дэд Ц.Нямдоржийг Хятад улсын тагнуулч мөн, бишийг нотлуулахаар 21-н ээжүүд эх үрсийн баяраар бүрэн нүцгэлэн жагсаал цуглаан хийх нь. Та энэ жагсаалд нэгдэж байгаа юу?

-Үгүй. “Март эмэгтэйчүүд хөдөлгөөн” энэ жагсаалыг дэмжихгүй байгаа. Аливаа зүйлийн тун ихдэхээрээ үнэ цэнэгүй болдог. Бяцхан үрсийнхээ баярлах өдөр нүцгэн жагсаал хийнэ гэдэг зохисгүй хэрэг. Өмнө нь эмэгтэйчүүдийн баяраар бидэнтэй хамт жагсаалд нэгдсэн Алтанзагас нарын эмэгтэйчүүд  “нүцгэн жагсаал” хийх талаар олон нийтэд хандан мэдээлэл хийсэн байна лээ. Алтанзагасаас бусад хүмүүс нь өмнөх жагсаалд оролцоогүй. Танихгүй хүмүүс. Миний зүгээс энэ жагсаалд нэгдэхгүй санал нийлэхгүй байна.

-“Хүүхдийн эрхийн хамгаалах өдөр”-өөр жагсаал хийх нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байх шиг байна л даа?

-Тэгэлгүй яах вэ? Жагсаал хийх тухай мэдээлэл авсан хүмүүс над руу холбогдсон. Би тэр хүмүүст энэ жагсаалын эсрэг байгаагаа хэлсэн. Харин бидний есөн ээжүүд нэгдээд бяцхан үрсийнхээ баярын өдөр Сүхбаатарын талбай дээр сүүн цацал өргөнө. Бид чинь босоо заяатай Монголчууд шүү дээ. 12.00 цагт үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө сүүн цацал өргөнө.Бяцхан үрсэд минь баярлах шалтгаан бий.


П.ГОО
Оллоо.мн

 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-05-30 23:09:34
    21 Нүцгэлнэ, 9 цацал өргөнө, бүгд адилхан ямар ч утга учиргүй хэлбэр хөөж олонд танигдах гэсэн шоу. Ямар ч завтай хүмүүс байдгийн
    202.9.43.108
    Мэдэгдсэн Хариулах
  • mart gej odoo yu ve 2017-05-30 15:34:25
    yugaa martha vee?
    114.242.92.163
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-05-30 04:59:15
    хүүдийг доромлоод ёс суртахууны эсрэг Бат үүл өвөгөн иймэрхүү муу зүйл битгий үйлд. Хэрвээ нүцгэн зогсвол шорондхийх хэрэгтэй. Монгол хүний бүх уламжлалыг энэ а...
    202.179.26.209
    Мэдэгдсэн Хариулах