Монголын үндэсний бөхийн холбооны 15 жил үргэлжилсэн их хэрүүл эцэс болов уу
Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит тавдугаар “Их-эе” хурал хурал өчигдөр /2017.05.28/ боллоо. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдаж буй энэ хурлаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнийг солих тухай асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар Үндэсний Бөхийн Холбоог 'Гацуурт' компанийн ерөнхий захирал Л.Чинбат тэргүүлэхээр сонгогдсон байна. 

Тэрбээр өмнө нь Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.Холбооны тэргүүний сонгуульд дөрвөн хүн өрсөлдсөн боловч Х.Баянмөнх, А.Сүхбат, н.Хүдэрбаатар нар нэрээ татсанаар Л.Чинбат ийнхүү 100 хувийн саналаар сонгогджээ.

Өмнө нь хэд хэдэн удаа болохоор зарлагдсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилж  байсан уг хурлаар ямартай ч холбооны тэргүүнээ  сонголоо. Харин энэхүү шийдвэрийг Монголын үндэсний бөхийн холбооны одоогийн удирдлагууд хүлээн зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж ээлжит бус “Эх эе” –ийг хууль бус хэмээн мэдэгдэж, бөхчүүдийг тус хуралд оролцохгүй байхыг сануулж байсан билээ. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард уг хурал зарлагдахад тэрбээр дараах зүйлийг ярьж байсан юм.

“Аварга Х.Баянмөнх, А.Сүхбат тэргүүтэй хүмүүс  Монгол бөхийн өргөөнд 14 жил шунаж  хэл ам хийж байна.  Энэ хугацаанд над руу маш олон удаагийн дайралт хийсэн.  “Их эе”-ийн хурлыг хуулийн дагуу зохион байгуулна хэмээн ярьж байна.  Шүүхийн өмнө баримт бүрдүүлэх гэж маш олон хуурамч бичиг баримт үйлдсэнийг нь нотлох баримт надад бий.  Тиймээс УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат, болон түүний гар хөл болон ажиллаж байгаа Цагдаагийн дэд хурандаа Эрдэнэбат нар жинхэнэ хууль бус үйл ажиллагаагаа зогсооно уу” хэмээж байсан.

Харин нөгөө талд УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат тэргүүтнүүд “Р.Нямдорж гэдэг хүн Монгол бөхөөр 26 жил тоглолооо, самарлаа одоо болоо юм биш үү. Та одоо бөхийн холбооноос гараа татаж авах болсон. Таны үед  шударга ариун байх ёстой  Монгол бөх хээл хахуульдаа идэгдэж дууслаа. Өнөөдөр сумын заан цол авахын тулд таван сая, аймгийн арслан 50 сая, улсын начин цол 500 сая төгрөгийн хахууль төлж байна.  Монгол бөх цэвэр ариун байвал Монголын төр цэвэр ариун байна гэж би боддог. Тиймээс энэ байдлыг засаж, ард түмэндээ шударга барилдаан үзэхийн төлөө бид тэмцэж явна. Үүнийг боогдуулж байгаа хүн нүгэлтэй шүү гэдгийг хэлмээр байна” хэмээн ярьж байсан билээ.

Ямартай ч  сүүлийн 15 жил үргэлжилсэн Монголын үндэсний бөхийн холбооны их хэрүүл  шинэ тэргүүн сонгогдсоноор төгсөх шатандаа орж байх шиг байна. Тэртээ 2002 оноос эхлэлтэй уг хэрүүл ийн 15 жил үргэлжилж байгаа нь цаанаа нэлээдгүй том эрх ашиг явж байгаа мэт гэх харыг дагуулж байсан. Гэвч ямарч эрх ашиг бай гэсэн энэ бүхний хамгийн том золиос нь бөхчүүд болж байгааг бөх сонирхогчид хэлсээр ирсэн. Өнөө цагт бөхчүүдийн нэр хүнд газарт унаж байгаа ч гэсэн Монгол бөх гэдэг хэдэн  олон зуун жилийн түүхтэй бөхийн өв соёлыг өөрийн биед тээн яваа бөхчүүдийн эрх ашиг хамгийн ихээр хохирч байна.
 
Маргалдагч талууд бөхчүүдийг нутаг усаар нь хуваан авч Хэнтийгийн бөхчүүд Б.Бат-Эрдэнэ аваргыг дагаад Р.Нямдоржийн талд орчихоод байдаг, харин Өвөрхангайнхан Д.Сумъяабазар аваргыг дагаад А.Сүхбатын талд ордог хэмээн ярьж суусан удаа ч бий. Одоо харин энэ талцал, тэмцэл үгүй болж Монгол бөхийн хөгжил шат ахих ёстой гэсэн их хүлээлт бөх сонирхогчдын дунд үүслээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ажлаа өг 2017-05-30 15:44:56
    Нямдоржоо ажлаа өгөө.
    59.153.115.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Б 2017-05-30 01:49:11
    Сүхбат чи одооо болих хэрэгтэй гишүүнийхээ ажилыг олигтой хийж чадахгүй байж юун их ...
    150.129.140.102
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-30 01:35:27
    баянменх а сухбат хоерын монгол бехийн хегжилд оруулсан хувь нэмэр нугэл хоер нь тэнцэх байх шуу яасан ч барагддаггуй их шунал байдаг юм менх наслахгуй дээ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • S.S 2017-05-29 14:55:33
    Namaig huuhed baihad Buhiin urguu bitgii hel talhaa ch kartand zogsood avch chadahgui ter hetsuu ued buhiig bosgoson mundag hun gedgiig ni medeh yum baina.
    103.229.123.55
    Мэдэгдсэн Хариулах
  • ттт 2017-05-29 11:11:41
    бөх гэдэг хүнийг нэр хүнд алдар цолоос гадна хүн чанар туйлын чухал байна да
    122.201.17.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Dash 2017-05-29 08:48:16
    Сүхбат хийх ёстой ажлаа хийвэл яасын!@@
    150.129.142.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Sain barildbal behchyyd sagnaliin ender  2017-05-29 08:08:13
    Bitgii soliorchgoo!!!ta nar Nyamdorj Mongol behiig hegjuulsenees bys?hezeech behiin aldar hynd ynaagyi!ta nar bygd Nyamdorjiin hycheer zibtei bolj sain barildb...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-05-29 07:33:17
    Undesnii bohiin holboog ueiin ued Altaih hoh harchuul terguulne amjilt husie
    103.206.195.163
    Мэдэгдсэн Хариулах
  • hurlee 2017-05-29 06:35:47
    nyamdorj bol anh buhiin holboog baiguulj hugjuulj irsen hun bitgii ataarhaj bai odoo bolohgui bol ene bolbongui bain gej todorhoi hel nyamdorj hiisen ....
    202.179.27.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Төрөө 2017-05-29 04:55:01
    Чинбатад баяр хүргэе. Чи ҮБХ-г хахууль,авлигаас, допингоос,талцлаас салгаж үзээрэй. ҮБХ цол,бүх зүйлээ өөрөө шийддэгбайхаар хууль өөрчилж ажилла.Доптнгийн шинж...
    202.21.118.22
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-04-12 08:23:19
      Чинбат бие жижиг ч бэлчээр томтой, оюуны бядтай хүн
      66.181.164.24
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-05-29 02:47:48
    Buhiin urguug zar ard tumnii umchid buu shuna kheruuliin buzar ayanhan suhbat uriin tulam chinbat shunaliin bird bayanmunkh nayamdorj terguuten garaa tat zar ...
    202.70.46.215
    Мэдэгдсэн Хариулах
  • сүхбатаар 2017-05-29 02:37:48
    хүдэр баатар гэгч савсагнуур албан тушаалын шуналтай юм сүхбат эхлээд сонгогчдынхоо итгэлийг биелүүл дараа нь МҮБХ-руу сайн харж байгаад алхвал өлзийгөө өгнө
    183.81.171.99
    Мэдэгдсэн Хариулах
  • ИХ СОНИРХДОГ Л БАЙЛАА 2017-05-29 02:30:40
    ЭНЭ Ч БӨХИЙН ТӨЛӨӨ БИШ ЭД ХӨРӨНГИЙН ТӨЛӨӨ ЗОДООН БАЙХ АА ЖИЛД НЭГ УДАА ЁСОО БОДОЖ НААДМЫН БӨХӨӨ ҮЗЭХ ЮМ БУСАД НЬ ЕР НЬ ИХ СОНИРХОЛГҮЙ БОЛЖДЭЭ
    202.72.245.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-05-29 02:30:25
    Одоо хэн ч тэргүүн нь болоод адилхан, одоо ямар тэнэг нь бөх сонирхох юм
    122.201.28.7
    Мэдэгдсэн Хариулах
  • СҮХБАТАД 2017-05-29 02:19:15
    СҮХБАТ ГЭЖ НЭГ ЗАВААН ЭР УЛСТӨРИЙН ТОГООНООС ШАВХРУУГАА Л ГОРЬДООД АМЬДАР. МОНГОЛ БӨХ МЯНГА МЯНГАН ЖИЛ АРД ОЛНЫ СЭТГЭЛИЙН ИХ ЦЭНГЭЛ БАЯР НААДАМ БАЙСЫМ. ЗАЙЛ 2
    202.179.26.146
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2017-05-30 16:17:45
      2 сайхан аварга минь хүний хийж, бүтээсэн хөдөлмөр лүү шунаж байхаар ахиад өшөө сайхан бөхийн өргөө бариад түүнийгээ тэргүүлээд явбал ард түмэн та нарыг дагана....
      202.70.46.207
      Мэдэгдсэн Хариулах
      • zochin  2017-06-06 19:33:39
        good goe hellee
        202.170.71.157
        Мэдэгдсэн Хариулах