ААШТ: Жүдочид эхний өдөр зургаан медальтай
Жүдо бөхийн 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Хонгконг Улсад эхэллээ. Тус тэмцээнд 29 орны  244 тамирчин оролцож байгаа бол манай улсаас 18 жүдоч зодоглож байна.
 
Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медалийн эзэд тодорлоо. Манайхаас эдгээр жинд нийтдээ 11 бөх барилдсанаас зургаа нь медаль хүртэв.  Тодруулбал, Эрэгтэйчүүдийн
 
  • 66 кг-д Г.Хэрлэн хүрэл медаль,
  • 73 кг-ын жинд Г.Одбаяр мөнгөн медаль

Эмэгтэйчүүдийн
 
  • 48 кг-ийн жинд М.Уранцэцэг алтан медаль,
  • 52 кг-д Ч.Аззаяа мөнгөн медаль,
  • 63 кг-д Б.Мөнгөнчимэг мөнгөн медаль, Б.Ганхайч хүрэл тус тус хүртлээ.
 
Тэмцээний багийн дүнг Япон дөрвөн алт, хоёр хүрэл медальтай тэргүүлж, БНСУ хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Монгол нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж явна.

 

Тэмцээн маргааш өндөрлөнө.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-06-02 17:23:18
    Манайхан ийм мундаг ш дээ.
    103.229.123.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-06-02 17:22:44
    Тиймээ
    103.229.123.20
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2017-06-02 17:20:39
    saihan bainaa
    103.229.123.20
    Мэдэгдсэн Хариулах
  • sain baina  2017-05-27 11:59:39
    sain bainaa.
    220.191.168.22
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-27 02:42:16
    жудогийн эх орон япон солонгостой емне хойноо орж эхний едер зургаан медаль авна гэдэг сайхан амжилт баяр хургэе ялангуяа манай охидууд унэхээр сайн шуу
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах