Жүдо бөхийн 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хонгконг улсад эхэллээ. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-д медалийн эзэд тодорно.
Тэгвэл манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзэж буй МУГТ М.Уранцэцэг тивийн аваргын төлөө барилдахаар шалгараад байна. Түүнтэй аваргын төлөө барилдахаар Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Г.Отгонцэцэг шалгарч үлджээ.
Олон улсын тавцан дахь Монгол бүсгүйчүүдийн өрсөлдөөн жүдоч сонирхогчдын анхаарлыг татах болсон билээ.Өнгөрсөн оны Азийн АШТ-ий шигшээд мөн М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар таарч барилдан Казахстаны бөхийн ялалтаар өндөрлөсөн билээ. Дэлхийн давцанд сүүлийн гурван барилдаанд илүүрхээд байсан Г.Отгонцэцэг өнгөрөгч гуравдугаар сард Монгол улсад болсон шилдэг жүдочдын халз барилдаанд М.Уранцэцэгт ялагдсан билээ.
Б.Сансар

olloo.mn