Ц.Дашдорж: Сайншандад Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулна
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн үзэл баримтлалын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад холбогдох албаныхан хариулт өгсөн юм.  

Энэ үеэр  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат томоохон төслүүдээ  хэзээнээс хөдөлгөж эхлэх талаарх асуултад хариулт авахын хүслээ. Үүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Энэтхэгийн экспортын зээлийн хөрөнгөөр Сайншандад Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулахаар тогтоол нь батлагдсан. 2017 оны дөрөвдүгээр улиралд ТЭЗҮ-ийг боловсруулж гаргаж ирэхээр тендэр зарлаад ажиллаж байна. Зүүн талаас татах турба, хоолойн ТЭЗҮ-ийг өмнө нь гаргасан байсан. Зээлийн хөрөнгөөр баригдана. Засгийн газраас төрийн өмчит компанийг байгуулсан. Оюутолгойн  гүний далд уурхайн үйлдвэр гэрээний дагуу явж байгаа. Тухайн гэрээ ашигтай юу,  үгүй юу. Монгол Улсад яаж ашигтай байдлаар хандах вэ гэдэг төслөө бид боловсруулсан” гэсэн хариулт өглөө.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нефть 2017-05-27 12:22:54
    МАН-ынхан Дарханд нефть боловсруулах үйлдвэр барина гээд шоудаад байсан одоо Энэтхэгийн мөнгийг хараад бодлоо өөрчлөөд Сайншанд болгож дээ? Засгийн бодлого гэж ...
    202.179.31.11
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-05-26 08:35:15
    UUL UURHKAI G MEREGJLIIN SAIDAAR UDIRDUULAACHEE, BAS ERCHIMHKUCHIIG ARAI DENDUU ENE SAIDIIN ERUUL MEND ...
    122.201.22.31
    Мэдэгдсэн Хариулах
  • ХҮҮШ 2017-05-26 08:21:54
    ЭЛДЭВ ЮМ БАРЬЖ БОСГОНО ГЭЭД Л ОЛОН ЖИЛ ХУДАЛ ЯРЬСАН ЮМНУУД МОНГОЛД ДАРГАНЦАР БОЛЖ СУУЦГААЛАА БОССОН УЛСЫН ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ ХАРИН ХУВИЙН ДАНС НЬ САЙН ДЭЭШЭЭ БОССО...
    202.72.245.207
    Мэдэгдсэн Хариулах